Ээждээ зориулж шилбэ эмхэрдэхэд ашиглах төхөөрөмж бүтээжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Фото мэдээ, Сонирхолтой, Танд хэрэгтэй 5501

Ээждээ зориулж шилбэ эмхэрдэхэд ашиглах төхөөрөмж бүтээжээ

Үйлчин 18 настай А.Бямба-Очиртой ярилцлаа. Тэрээр ирээдүйд маш мундаг инженер болж, гаднаас орж ирдэг хуучин машинуудыг янзлах, сэргээх, дахин ашиглах үйлдвэр бүтээнэ гэсэн том зорилгыг өмнөө тавьжээ.

- Сайн байна уу? Өөрийгөө бидэнд танилцуулна уу?

- Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1-р арван жил төгссөн. Одоо ШУТИС-ийн МТИС-ийн 1-р курст авто инженерийн ангид суралцдаг. 18 настай.

- Яагаад авто инженер гэдэг мэргэжил сонгох болсон бэ?

- Ирээдүйд Монголд автын чиглэлээр инженерүүд маш чухал хэрэгтэй. Би өөрөө ч юм бүтээх сонирхолдоо хөтлөгдөөд мэргэжлээ сонгосон байгаа.

- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

- Би аавынхаа авто засвар дээр тусалдаг. Багаасаа л аавдаа тусалдаг байсан. Энэ ажил их сонирхолтой. Бүтээнэ, засна. Засахын тулд сэтгэнэ гээд л...

- Ээжийнхээ тухай танилцуулах уу?

- Манай ээж их уран. Олон жил дээл, монгол хувцас оёсон.

Би ээждээ зориулж энэ багажаа бүтээсэн юм. Ээж маань шилбэ эмхэрдэхдээ байнга тонгойгоод бөгтийгөөд сууна. Дараа нь нуруу нь их өвдөнө. Тэрийг харах надад хэцүү байсан л даа.

- Ээждээ туслах гээд энэ бүтээлээ бодож олсон гэж үү?

- Тийм ээ. Нэг хөөрхөн резватай гайх байдаг юм. Тэрийг л ашигласан. Ээждээ тусалмаар байгаагаа аавд хэлсэн. Тэгээд хамтдаа туршиж үзээд ааваасаа зөвлөгөө авч байгаад бүтээсэн.

Манай ээж үнэхээр их баярласан. Нулимс цийлгэнээд л байсныг мартахгүй байна. Одоо ээж маань илүү хурдан, илүү тэгш шилбэ, товч оёдог болсон. Ээжийн ажлын бүтээмж илүү нэмэгдсэн. Би ээжээсээ дөрвүүлээ л дээ. Миний 7-р ангийн охин дүү ээжид дээл оёх ажилд нь тусалдаг. Дүү маань ч бас шилбэ эмхэрдэхэд миний бүтээсэн төхөөрөмжийг ашиглаж байгаа. Илүү хурдан, тэгшхэн, амар байна гээд баяртай байгаа.

- Энэ багажаа борлуулах тухай бодож үзсэн үү?

- Болох байхаа. . Нэг багаж хийхэд зарцуулагдах материал нь 40 мянга орчим төгрөгийн үнэтэй. Тэр үнээр нь л хийгээд өгнө.

- Цаашдын зорилго, мөрөөдөл чинь юу вэ?

- Удахгүй Монгол улс машины хогоор дүүрэх байх. Гаднаас хэт их хуучин машинууд орж ирээд л байдаг. Тэднийг ахин сэргээх, ашиглах, боловсруулах газар дутмаг шүү дээ. Тийм болохоор гэж боддог.

Үйл урладаг, байнга товч, шилбэ оёдог хүмүүс маань ажлаа хөнгөвчлөх бол надтай холбогдож, хөөрхөн жижигхэн төхөөрөмжийг маань сонирхоорой. Би өөрөө хийгээд, өөрөө хүргэж өгнө. Утас: 88707140

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    Mmmdadadada amjilt

  2. Dshka ah ni

    Mundag duu jvlh

  3. Oyun erdene

    Mundag yumbe amjilt husie

  4. Zochin

    Amjiltt

  5. Qkk

    Mundag yumaa, amjilt husey!

  6. Оюунгэрэл

    Эрхэм шавьдаа амжилт хүсье. Мундаг шүү.

  7. otgonbolor

    Hoorhon shuu minii duu mundag ymaa ireeduin tom injinert ulam ih amjilt.

  8. otgonbayr

    amjilt nz mini

  9. Зочин

    Ямар мундаг хүү вэ! Мундаг инженер болоорой.

  10. Bayrjargal

    Mundg bn amjilt ahmn

  11. ммм

    амжилт хүсье

  12. Г.Оюундэлгэр

    Шавьдаа баяр хүргэе. Зорилготой хүн амжилтанд хүрдэг

  13. Зочин

    Cайн байна мундаг ирээдүйнхээ төлөө өмнөө тависан зорилготой байна гэдэг маш том амжилт гаргахын эхлэл шүү дээ улм их амжилтыг хүсэе ийм сайхан хүүгээрээ бахархж үйлээ урлан суугаа ээжид болон аавд бас баяр хүргэж сайн сайхныг хүсэз

  14. Зочин

    Ямар мундаг юм бэ авъя

  15. Зочин

    Eejdee awnaa.❤️

  16. цэцэгмаа өлзийт

    Танай гэр бүлд амжилт хүсье би оёдолчин юм аа товч шилбэ хадаж бгаа зураг аа явуул аач сайн харж сонирхоё..

  17. Зочин

    мундаг хүүд амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх