Этиопын онгоц буух газраа эндүүрч, баригдаж байгаа нисэх буудалд газарджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Дэлхий дахинд 1692

Этиопын онгоц буух газраа эндүүрч, баригдаж байгаа нисэх буудалд газарджээ

Этиопын Эйрлайнс компанийн нисэх онгоц Замби улсад газардахдаа эндүүрч, хараахан нээгдээгүй баригдаж байгаа нисэх буудалд газарджээ. Уг нислэг Этиопын Аддис Абаба хотоос ачаа тээвэрлэн Ндолагийн Симон Муанса Капвепве нисэх буудлыг чиглэсэн байжээ.

Гэсэн ч нисэх буудлаа андууран шинээр баригдаж буй Коппербелт олон улсын нисэх буудалд газардсан байна. .

Онгоцны нисгэгч газардсаныхаа дараа нисэх буудлын хяналттай холбогдоход радарт харагдахгүй байгааг нь хэлжээ. Удалгүй барилгын ажил нь дуусаагүй нисэх буудалд газардсан гэдгээ ойлгосон байна. Уг эндүүрлийг холбогдох хүмүүс нарийвчлан шалгахаар болжээ.

Замби улсын шинэ нисэх буудал 2020 оны аравдугаар сард баригдаж дуусах ёстой байсан боловч цар тахлын улмаас барилгын явц удааширч, энэ жил нээлтээ хийхээр төлөвлөжээ. Барилгын ажил 88 хувьтай явагдаж байгаа бөгөөд нислэгийн зурвас, онгоцны замыг барьж дууссан байна.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх