LIVE: Б:Баатархүү: Н.Түвшинбаярыг хүний биед санаатай хохирол учруулсан хэргээр хорьж шалгаж байгаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хэрэг зөрчил 5303

LIVE: Б:Баатархүү: Н.Түвшинбаярыг хүний биед санаатай хохирол учруулсан хэргээр хорьж шалгаж байгаа

Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэргийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү: Дөрөвдүгээр сарын 2-нд 21:00 цагийн үед ХУД-ийн нэгдүгээр хороо "Залуу Монгол корпораци" байранд хүмүүс зодолдож байна гэх дуудлага мэдээлэл авсан.
Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн байсан. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Сэжигтэн Н.Түвшинбаяраас тайлбар мэдэгдэл авсан. Түүнийг өчигдөр орой 23:00 цагт хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн. Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт санал хүргүүлсэн.

Н.Түвшинбаярын биеийн байдал хүнд байсан тул өмгөөлөгчийн хүсэлтээр эмнэлэгт үзүүлсэн.. Хаана байцаалт авсаныг мэдэхгүй байна. Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

. Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгсөн гэх бөгөөд "Болсон хэргийн тухай санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    hutsna biz! yun bituu gemtel. odoo nowshiroh ni dee.

  2. zochinzochin

    odoo naad yargachin chin myltrax argaa hiij bn bituu gemtel gex shig aygui bol jenko ax n hongiloor oryylaad l yalgui gargah biz dee

  3. Зочин

    Одоо үед найз биш араатан зулгаагч нохой болжээ

  4. Зочин

    Хүн алчихаад эсвэл хүүхэд хүчиндчээд согтуу байсан, санахгүй бхйна гээд л өмгөөлөгчийнхээ заавраар гүрийхэд болчихийн байна, энэ зөвхөн албан тушаалтан, цол хэргэмтэнд үү эсвэл нийтэд үү. Амар ч юм болох нь. Түвшинбачр гоё жишиг тогтоох нь ээ

  5. Зочин

    Arhi gedeg zuil hunig araatan bolgoj bgaa ene tsagt zaluuchuud min arhinaas hol baih heregtei

Сэтгэгдэл үлдээх