ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн улс орнууд вакцин олохын тулд уралдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Ковид-19 1508

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн улс орнууд вакцин олохын тулд уралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Инновацийн төв дээрх вакцинжуулалтын ажлын хэрэгжилтийг шалгаж ажиллалаа. Өнөөдрөөс эхлэн иргэдийг вакцинжуулах ажил өргөн далайцтайгаар үргэлжилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцин гараагүй байсан учраас хөл хориогоор хязгаарлах оролдлого хийсэн. .

14 хоногийн хэсэгчилсэн хөл хорио тавигдаад өнөөдрөөс эхэлж байна. Энэ 14 хоногийн хугацаанд өдөрт бид дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол одоо бид 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлж байна.  Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан.

Хөл хорио тавьж байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг. Монголчууд олон бэрхшээлийг давсаар ирсэн. Энэ удаад ч цар тахлыг аль хохирол багатай, энгийн амьдралын хэв маягаа олж авахын тулд хичээх болно.

"гэв.

1 Сэтгэгдэл

  1. Ганаа

    Монгол банкны мэдээлээс болоод 3 хувьтай зээл авч чадахгүй бнаа . Ерөн яг юмаа хийж бгаа хүмүүс чинь Монгол банкинд хамааралтай болсон бнаа .

Сэтгэгдэл үлдээх