СУМО ТОЙМ: Санданмэ зиндаанд Т.Тэмүүлэн нэг ч унаагүй тэргүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Сумо 5640

СУМО ТОЙМ: Санданмэ зиндаанд Т.Тэмүүлэн нэг ч унаагүй тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

 

Долоон өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх зургаан даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна.  

Башёг тэргүүлэгчид /2021.03.20/

Өчигдөр буюу башёгийн долоо дахь өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (5-2) - Маэгашира 10 Мидорифүжи (2-5)
  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (4-3) - Маэгашира 12 Аойяама (4-3)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (4-3) - Маэгашира 8 Котоновака (2-5)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (4-3) - Маэгашира 8 Тобизару (5-2)  
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (6-1) - Комүсүби Митакеуми (3-4)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-4) - Озеки Асанояама (5-2)

Өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Озеки Асанояамаг анх удаа давлаа. Өмнө нь гурван удаа тааран барилдахад Озеки Асанояама манай бөхийг даваад байлаа. Мөн түүнчлэн Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Комүсүби Митакеумиг давж тэргүүллээ хадгаллаа.

Бусад дөрвөн зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн явцын мэдээлэл:  

Жүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 2:5
Азүмарюү С.Тодбилэг 5:2
Миторюү Б.Төрболд 3:4

Макүшита зиндаа

Дайшохо Ч.Шижирбаяр 3:1
Сакигакэ Я.Баттүшиг 0:3
Тамашохо Э.Энхманлай 1:2 
Дайтэнма Н.Чинзориг 2:2
Ёүшояама Б.Анхбаяр 2:2

Санданмэ зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 4:0
Саданохикари Д.Наранцогт 2:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 3:1

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх