Хятадын "Улаан дугтуй"-ны утга

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Сонирхолтой 1888

Хятадын "Улаан дугтуй"-ны утга

Хятадууд Цагаан сарын баярын үеэрээ нэгэндээ улаан дугтуйнд мөнгө хийн бэлэглэдэг уламжлалтай. Улаан дугтуй нь хамаатан садан, найз нөхдийн нөхөрлөл, шинэ жилийн амжилтыг бэлгэддэг байна.

Уламжлал ёсоор бол улаан дугтуйг гэрлэсэн хүмүүс гэрлээгүй нэгэндээ, танилцсан найз нөхөд, дотно хүмүүс бие биедээ, мөн байрны хамгаалалтын ажилтан, рестораны зөөгч зэрэг хүмүүст өгдөг байжээ. Мөнгөний хэмжээ их биш байх бөгөөд зураг нь олз омгийг бэлгэдэх учиртай гэнэ.

Улаан баглаатай мөнгө нь анх Хан гүрний үед үүссэн бөгөөд Тан гүрний үед хааны ордонд цагаан сарын баяраар мөнгө түгээдэг заншилтай байжээ. Харин Мин, Чин гүрний үед улаан утсаар холбож уясан мөнгө болж хувирч байжээ.

Хэдэн жилийн өмнө Хонконгийн судалгааны нийгэмлэгийнхэн нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаагаар тухайн жилийн цагаан сараар 20 хонконг доллартай улаан дугтуйг хамгийн олон хүн хүлээн авсан байна. Энэ нь нийт улаан дугтуй авсан хүний 57 хувийг эзлэх бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад бараг ойролцоо гарчээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх