ХАЛУУН СЭДЭВ: Н.Ганбаатар: Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын шүүгч нар ёс бус асуудалд нэр холбогдвол шууд огцордог жишиг байдаг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Халуун сэдэв 4487

ХАЛУУН СЭДЭВ: Н.Ганбаатар: Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын шүүгч нар ёс бус асуудалд нэр холбогдвол шууд огцордог жишиг байдаг

Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатараас шүүгч нарын бичлэгтэй холбоотой асуудлаар тайлбар тодруулга авлаа.

Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар: 

-Хавтаст хэрэгт авагдсан бичлэгийг цацсан гэдгийг би дүгнэх эрхгүй. Хувь хүний хувьд тааламжгүй байсан. Энэ бол буруу зүйл. Иргэдийн "Нэхүүл" хөдөлгөөнөөс гомдол ирсэн. Манай хороо шалгаж байна. Сарын хугацаанд шалгах ёстой. Шаардлгатай бол сунгадаг. Шалгаж дууссаны дараа хурал зарлана. 

Зарим шүүгч нарын үйлдлийг нийт шүүгч нарт нялзааж болохгүй гэсэн хувь хүний байр суурь байна. 

-Шүүгч, АТГ-ын ажилтан, өмгөөлөгч нар уулзаж болох уу? Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тийм хүнтэй уулзаж болно, болохгүй гэсэн хязгаарлалт байдаг уу? 

-Шүүгч хүн албан үүрэгтээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэрнээс тэрэнтэй уулзаж болно, болохгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ жирийн хүнтэй харьцуулахад шүүгч хүний эрх хязгаарлагдмал байдаг. Иргэд хардах эрхтэй. Тийм ч учраас Ёс зүйн хороо шалгаж байна. 

-Хэрэв биеэ үнэлэгч авсан нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах вэ? 

-Сануулах, цалин бууруулах, огцруулах гэсэн гурван төрөл байдаг. Гэм буруугийн шинж байдлаас хамаарч шийтгэл ногдуулдаг. 

-Биеэ ингэж авч явсан тохиолдолд ногдуулах жишиг байна уу? 

-Намайг ажиллаж байх үед ийм зүйл гараагүй учраас мэдэхгүй байна. Харин ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөж байсан тохиолдол шүүгч нарт бий. 

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    Бидний амьдралд гай болдог хамаг заваан юм ийм хананы цаана ийм хулгайч нарын гараар үйлдэгдэж байдаг тул огцоруулах хэрэгтэй

  2. Улаангом

    Бидний амьдралд гай болж байдаг хамаг заваан юм ийм хананы цаана ийм хулгайч нарын гараар үйлдэгдэж байдаг тул шууд огцоруулах хэрэгтэй

  3. Пүүжээ

    Шившиг

  4. Zochin

    iim es zuigui shuugch baih esgui shuud ogtsruul ene shuugch naraas abilgal uych garch magadgui dee ard tumnii tatbariin munguur iim shuugchiig tsalinjuulj bolohgui

  5. Зочин

    Ийм ёс зүй байхгүй хүмүүсийг хал. Байгууллагын нэр хүнд гутааж байна

  6. Зочин

    Энэ нэр бүхий шүүгч нар чөлөөлөгдөх өрөгдөлөө өгч,Шүүхийн нэр төрийг бодмоор юм даа

  7. Иргэд

    Ёр нь бичлэгт буйгаар шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр,бүдүүлгээр зөрчсөн нь тодорхой.Гутамшиг,бүүр ичгэвэртэй санагдсан. Ард нь буй гэр бүл,төрөл саданд маш хүнд цохилт.Харгис нийгмийн өнөөгийн залуусын НАМАЙГ ХЭН ХЭЛЭХЭВ...ийм байдалд хүргэв ээ.ЭРХМҮҮД ЭЭ! ОДОО БОЛНОО.ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР гэнэ.Ажлаа өгөөд эртхэн явж үз.

  8. Иргэн

    Хөгжсөн оронд тэгдэг гээд байдаг.Хөгжөөгүй оронд болохоор ингээд байж болох уу.Энэ шүүгч нар үнэн зөв хэрэг шүүсэн болж заримыг нь авилга хахуулиар будилуулж иргэдийг хохироож эрхийг нь зөрчин ашиг олдог амьдралаас өөр амьдралгүй хүмүүс.Цаашид олон хүнийг хохироохгүйн тулд,эх захгүй энэ шүүхийн авилгыг хазаарлахын тулд иймэрхүү ёсзүйгүй нөхдийг шууд хөлж байх хэрэгтэй юм.Үлдсэн олон авилгачид нь санамж айдас болог.

  9. Гамшиг

    Гамшиг бүгдийг нь ажлаас нь халаач

  10. Зочин

    Өөрсдөө өрөгдлөө өгөөд халагдчихаж болдоггүй юм боловуу эсвэл дарга нар нь байж бай бид аргална гээд байдаг юм болов уу

Сэтгэгдэл үлдээх