LIVE: А.Амбасэлмаа: Халдвартай иргэн гэр бүл болон ажлын газрынхаа бүх хүмүүсийг өвчлүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1832

LIVE: А.Амбасэлмаа: Халдвартай иргэн гэр бүл болон ажлын газрынхаа бүх хүмүүсийг өвчлүүлж байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хоёрдугаар сарын 2-ны өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 15897 хүнд PCR шинжилгээ хийснээс 27 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Тусгаарлалтанд байсан хүмүүс байна. 

  • СБД-ийн 8-р хороонд байрлах JB tower байрладаг ББСБ-ын голомтын нийт тохиолдол 25
  • СБД-ийн Бэлхэд байрлах гутлын цехтэй холбоотой голомтын нийт тохиолдол 22
  • СХД-ийн 21-р хорооны "Содон хороолол"-ын супермаркет-аас 9 иргэн халдвар авсан 
  • БЗД-ийн голомт идэвхтэй байна
  • Дарь эхийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн байр,
  • БЗД-ийн нийтийн байр, 13-р хороололын оюутны байрны хажууд байрладаг "Нүүдэлчин" цайны газарт халдвар илэрсэн. Уг цайны газраар сүүлийн 7 хоног үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг зөвлөж байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн 27 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр улсын хэмжээнд илэрсэн халдварын тоо 1859 боллоо. . Эмчлэгдэж буй 454 хүний биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд-1
  • Хүнд-1
  • Хүндэвтэр-76
  • Хөнгөн-376 байгаа

Хүн амын дундах халдвар ихсэж байгаа тул иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэм сайтар сахих хэрэгтэй. Манай улсын хувьд халдвартай иргэн гэр бүлийн болон ажлын газрынхаа бүх хүмүүсийг өвчлүүлж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх