LIVE: Г.Алтанбагана Италийн Н.Мунгайгаас "даагаа нэхнэ"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Жүдо 3550

LIVE: Г.Алтанбагана Италийн Н.Мунгайгаас "даагаа нэхнэ"

 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээ:

Эрэгтэйчүүдийн +100кг жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, Израилийн О.Сассонтой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд барилдаж буй Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Бразилын Р.Маседог яллаа. 

Харин яг одоо хоёрдугаар дэвжээнээ Г.Алтанбагана Италийн Н.Мунгайтай барилдана. Хоёр бөхийн хувьд өнгөрөгч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд учраа тааран барилдахад  ялагдсан хариугаа Г.Алтанбагана өнөөдөр авах биз ээ. 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх