LIVE: Эхний өрсөлдөгчөө цэвэр савсан Ц.Цогтбаатар яг одоо барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 4629

LIVE: Эхний өрсөлдөгчөө цэвэр савсан Ц.Цогтбаатар яг одоо барилдана

 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж  манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жинд манайхны өнөөдрийн салхийг хагалж О.Ууганбаатар олимпийн аварга Х.Халмурзаевыг цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт А хэсгийг тэргүүлэгч олимп, дэлхийн медальт Канадын алдарт А.Валос Фортиерийг хэдхэн хормын дотор цэвэр ялсан. Харин D хэсэгт дэлхийн аварга С.Моллай дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Л.Майсурадзег цэвэр яллаа. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медаль Г.Одбаяр Египтийн М.Мохейлдинийг мөн цэвэр яллаа. Тэрээр дараагийн тойрогт А хэсгийг тэргүүлж буй дэлхийн аварга Японы алдарт Сойчи Хашимототой барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Яг одоо гуравдугаар дэвжээнээ залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар Узбекстан улсын Х.Тураевтэй барилдаж байна. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн оны Парисын их дуулга тэмцээнд анх удаа учраа таарахад Ц.Цогтбаатар ялж байлаа. 

Харин хоёрдугаар дэвжээнээ О.Ууганбаатар мөн Узбекистан улсын Ш.Болтабоевтэй барилдаж байна. О.Ууганбаатар Ш.Болтабоевийг өмнө нь хоёр ч удаа давж байсан түүхтэй.  

 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх