LIVE: С.Моллай аварга яг одоо барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 5534

LIVE: С.Моллай аварга яг одоо барилдана

 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж  манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жинд манайхны өнөөдрийн салхийг хагалж О.Ууганбаатар олимпийн аварга Х.Халмурзаевыг цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт А хэсгийг тэргүүлэгч олимп, дэлхийн медальт Канадын алдарт А.Валос Фортиерийг хэдхэн хормын дотор цэвэр ялсан. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медаль Г.Одбаяр Египтийн М.Мохейлдинийг мөн цэвэр яллаа. Мөн тус жинд барилдаж буй залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар Германы бөхийг цэвэр савлаа. 

Яг одоо хоёрдугаар дэвжээнээ дэлхийн аварга С.Моллай дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Л.Майсурадзетэй барилдаж байна. 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх