Сарьсан багваахайтай сэндвич идсэн сурталчилгааг шалгаж эхэлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Дэлхий дахинд 1175

Сарьсан багваахайтай сэндвич идсэн сурталчилгааг шалгаж эхэлжээ

Австралийн тоног төхөөрөмжийн Boating Camping Fishing дэлгүүрийн зар сурталчилгаан дээр нэгэн эрэгтэй сарьсан багваахайгаар хачирласан сэндвич идэж байгааг харуулжээ. YouTube сувагт 250,000 гаруй үзэлттэй уг бичлэгийг Австралийн зар сурталчилгааны стандартын газраас мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Уг сурталчилгаан дээр сарьсан багваахай идсэнээс болоод хэн нэгэн цар тахал тусч байгаа явдлыг шоолж дүрсэлсэн байна. Ковид-19 цар тахлын вирусийг БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотын амьд амьтны зах дээрээс үүсэлтэй гэх хардлага сэрдлэг газар аваад байсан юм.

Уг сурталчилгаа цацагдсаны дараа Австралийн зар сурталчилгааны стандартын газарт BCF компанийн зуны борлуулалтын сурталчилгааны талаар олон тооны гомдол ирэх болжээ. Харин .

BCF компанийн гаргасан зар сурталчилгаа анх удаа мөрдөн шалгагдаж буй явдал биш ажээ. 2016, 2018 онуудад ч мөн тус компанийн хийсэн зар сурталчилгааг шүүмжлэн, шалгаж байжээ.

Эх сурвалж: ВВС

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх