Иргэн Ж.Одгэрэл: 103 төвийн эмч нар намайг эмнэлэгт хүргэлгүй бүтэн 5 цаг гэрт ноцолдсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Хууль эрхзүй 12653

Иргэн Ж.Одгэрэл: 103 төвийн эмч нар намайг эмнэлэгт хүргэлгүй бүтэн 5 цаг гэрт ноцолдсон

Түргэн тусламжийн 103 төвийн дуудлагын эмч астматай иргэнд буруу тариа хийснээс болж тухайн иргэн цочролд орж, цусан хангамжийн дутагдалд орсон талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудлаар манай сурвалжлагч тухайн иргэнтэй уулзаж, болсон явдлыг тодрууллаа.

Иргэн Ж.Одгэрэл: 

-2020 оны 12 дугаар сарын 5-ны шөнийн 01:50 цагт манай аав 103 төвд "Манай охины харшил нь хөдөлж, хүндрэл өгсөн" гэж дуудлага өгсөн. Эмч ирээд астманы тариа хийсэн. Гэвч уг тариа нь астманы тариа биш байсан. Би тэр даруйд реакци өгч ухаан алдаж унасан. 

-Эмч уг үйлдлээ юу гэж тайлбарласан бэ?

-Өнгө нь ижил болохоор андуураад хийсэн гэсэн тайлбарыг өгсөн. Лидокайн гэх уг тариа судсанд бус булчинд хийдэг тариа юм билээ. Хэрвээ судсанд хийвэл зүрх хаагдах аюултай. Зүрх болон тархинд цусан хангамжийн дутагдал үүсгэж цус харвалт өгөх урвал үзүүлдэг. Би ухаан алдсан. Намайг ийм байдалд ороход тэр их эмч их айсан гэсэн. 103 төв рүүгээ яриад би ингэчихлээ яах вэ гээд зөвлөгөө авсан. 103 төвөөс хоёр эмч ар араасаа ирсэн. 

Намайг шууд эмнэлэг авч яваагүй. Ойролцоох эмнэлэгт хүргэх байтал манай гэрт 01:00 цагаас 05:00 цаг хүртэл ноцолдсон. Анхны тусламж үзүүлэхээсээ илүү лидокайн гэх тарианы эсрэг хийх зүйл байхгүй гээд даралтыг маань буулгах гээд баахан эмчилгээ хийсэн. Миний даралт 100-тай байдаг байтал 150 болж огцом өссөн. Зүрхний цохилт 70-тай байдаг байтал 118 болж өссөн. Буухгүй байсан.

Маш их хэцүү байдалд байсан болохоор би өөрөө сайн санахгүй байна. Валидол гэх мэт зүрхний шигдээс үүсэхээс сэргийлсэн эм өгсөн гэсэн. Өөр бас зөндөө тариа хийсэн гэсэн. Хоёр гар маань битүү эрээн алаг болсон.

Ээж, аав хоёр маань цагдаа дуудсан. Үүний дараа үүрийн 05:00 цагт БЗД-ийн яаралтай түргэн тусламж дээр аваачсан. Яаралтай шинжилгээнүүд хийлгэ, энэ том шинжилгээнүүдийг БЗД-ийн эмнэлэгт хийхгүй, 3-р эмнэлэгт хийлгэ гэсэн. Зүрх тархи аль алиндаа гэмтэл авсан байх магадлалтай учраас төлбөр төлж хийлгэх юм билээ. Заавал хийлгэх шаардлагатай гэсэн.

-Одоо таны биеийн байдал ямар байна?

-Одоог хүртэл манарсан байдалтай байна. Орж гараад барьсан тавьснаа мэдэхгүй. Толгой маш хүчтэй өвдөнө, зүрх өвдөнө. Астманы хяналтын эмч маань андуурч хийсэн тариаг судсаар биш булчинд хийдэг гэдгийг надад хэлсэн. 

-Эмч нартай дахиж уулзсан уу?

-Уулзаагүй. Төвийнх нь дарга нь өнөөдөр өглөө намайг уулзья гэсэн. Чанарын албаны дарга н.Мөнхцэцэгээр дамжуулж Пүрэвдаш гэдэг хүн уулзсан. Манай ажилчдын 100 хувийн буруу. Бид чамайг эмчлүүлж өгнө. Шаардлагатай шинжилгээ хийлгэе гэсэн. Харамсаж байна, хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн.

-Эмч нар эд мөрийн баримтаа устгахыг оролдож байгаад цагдаагийн албан хаагч нарт баригдсан гэсэн?

-Хэрэг нь шалгагдаж байгаа учраас хамаагүй юм бүү ярь гэсэн. Тухайн үед хийсэн тариа, эм гэх мэтийг нотлох баримт болгож хурааж авсан. Шүүх эмнэлэгээр дүгнэлт гарах гээд явж байгаа учраас илүү мэдээлэл өгч болохгүй байна.

Өмгөөлөгч Э.Баттогтох:

Миний үйлчлүүлэгч буруу эмчилгээ хийлгэсний улмаас биеийн байдал муудсан гэсэн үндэслэлээр эрхзүйн туслалцаа авах гээд надад хандсан.

2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай шинэчлэн найруулсан хууль батлагдсан. Зорилго нь: Эмнэлгийн тусламж үзүүлэх эрх бүхий этгээд нь мэргэшсэн буюу сургагдсан баг хамт олныг хэлнэ гэдэг. Хүн амд эмчилгээ үзүүлэх явцдаа ямар нэг хууль зөрчсөн байвал эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэнэ гэж заасан.

Манай үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар ЭХ-ийн тусгай ангийн 15-ын нэгд заасан нөхцөл үүсээд байна. 15-ын хоёрт юу гэж заасан байдаг вэ гэвэл "Эмнэлэгийн ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлчлүүлэгчид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол учирсан хохирлыг барагдуулах, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 5,4 сая төгрөгийн торгууль болон 3 жил хүртэл хорих хугацаатай" гэж заасан.

Миний үйлчлүүлэгч ухаан алдаж унасан гэсэн. Энэ бол хүнд гэмтэл болно. Тэр эмч Эрүүгийн хуулийн 15-ын хоёрт заасан зүйл ангиар шийтгэгдэх учиртай гэв.

27 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ асуудал бусдад ямар хамаатай юм ?

    1. Yamar t1 cda ve

      Chi uvvduud iim bdald orooroi pizda mini cham shig erguu alnuudiig abort hiilgej avhuulsan ni deer bdagiin malaa

    2. Zochin

      Hamaatai shdee

  2. Эх хүн

    Нөгөө л нэг одгэрэл нэг залуугын амьдрал самарсан одоо нэг эмчийн амьдрал самарна гээл шийдчихэж дэ

    1. Зочин

      Өмнө нь яасын

    2. Зочин

      Одоо нэг гэр бүлийг самарч байна даа. Аймаар юм бэ

  3. Зочин

    Энэ бид нарт ямар хамаатайн эмч ч гэж эмч өрхийн эмч түргэн тусламжийн дуудлагын эмч гэж дээ энэ хүүхэн тгд одоо бас яана гээд бгаан их нэхэл хатуу хүүхэндээ

  4. Jajs

    Iragts ogood tolgoi tarhibaimar owdoj bga hunii yariltslaga gehed tun sn bnshuu

  5. Зочин

    Erguu huuhn

  6. Зочин

    ёоо нөгөө л одгэрэл. чи одоо боль шулам бэ

  7. Шинээ

    Энэ хүн юу самарсан байх нь хамаагүй. Лидокайныг судсанд тарьсан тохиолдолд клинический смерть-д (эмнэлгийн үхэл) цаашид комотозный состоянд орж шууд үхэлд хүргэх аюултай. Харин ч азтай бүсгүй бн.

  8. ффффф

    хэрэв тэр тарьсан гэх тариа нь лидокайн байсан бол ингээд ярилцлага өгөөд зогсож байх уу...

  9. Зочин

    reakts ugsun hvn ingeed zargaldaad yvj baihgui l bsan emchiin amidralaar togloh gj bn het 1 taliig barisan yriltslaga bn setguulchdee yumaa medcheed medeegee tawi ul suurit handaarai

  10. Зочин

    Зайлуулдаа яасан ч их зовлон үздэг юмдээ. Болдог бол нэг их олонд дэлгээд хэрэггүы л юмдаа.

  11. Зочин

    Нөгөө л Одгэрэл байх шивдээ. Хүн хүний амьдралыг сүйтгээд явж байдаг гар даа

  12. Зочин

    nuguu neg balai odgerel gegch huuhen bnshdee neg zaluugin amidral ballsan eniig uuriign shalgaachee shalgah gazar bdag bol , nuguu hunii erhee yarij danalzdag huuhnuudin negn shuudee minii erh bi bi gesen iumerhuh yumnuudig setgetsiin emnelegd ni hevtuuleech

  13. Зочин

    Би нэг тосон тарианаас иракц аваад ухаан алдаж унаж байсан юм. Чих шуугиад нүд бүрсийгээд гэнэт хамаг кадр тасарчдын байна лээ. Нэг мэдсэн шалан дээрээ дээшээ харчихсан унахдаа шүдээ хавираад нэг шүд хугарчихсан байсан шүү дээ. Ухаан алдах чинь аймар юм байна лээ. Өмдөндөө шээс алдчихсан байгаа юм. Сэрсэн ч юун алхаж гишгэх хэцүү шдээ. Энэ охин харин яаж ухаан алдахаараа ингэж ухаан сэргэг алхаад байнаа. Бүр сэхээнээс боссон гээд байгаа биз. Хүн үнэмшмээргүй л охин зогсож байна

  14. Зочин

    Ene nuguu nuhurteigui sayhan l shuuhdeltseed shorond hiihgui bn gd bsan huuhen mun shg bhii

  15. Zochin

    103 emch nar uy ch medehgvi uymaa odoo yandaa

  16. Zochin

    103 emch nar uym medehgvi hestvvhen uls irdeg shvv

  17. Zochin

    Hunii ami nastai holbootoi asuudald hainga handaj bolohgui..anhaarmaar l yum bna

  18. jusy

    yanaa ene emegteitei odo amidrah zaluu oldkue hel amnaasan aigaad

  19. Дуусах болоогүй зовлон уу

    Энэ нэг хүүхэн чинь яасан зовж ханадаггүй юм бэ саяхан нөхөртөө зодуулж хүүхэд тэр нь дуулаад хэцүү бсан биз дээ Хүний хэл ам гэж хэцүү шүү

  20. Зочин

    Таарахгүй тариа хийлгээд ухаан алдаж байсан ёстой аймар шууд л унадаг юм байна лээ хажууд нь эмч байсан тулдаа л амьд байна даа

  21. odgerel

    yu tarina tuuniigee huraanaa gej ene huuhen muu tawilantai muuhai huuhen ymaa 1zaluugiin amidarlaar togolson naadah chn odoo zargaldaad yu ch olj dloohgui bhdoo ugasaa iim sensaatsi huuhen shg sanagdsan odoo nuguu zargaldad shorond hataah geed bsn nuhurn vjee garchihsan enenees shn huuhenuudte jargaad yvj bga blgui ene gj zowtson tawilanta muuhai huuhen

  22. ИРГЭН ЭМЧ ХҮН

    ӨВДӨЛТ ӨГДӨГ ТАРИАНЫ ӨВДӨЛТИЙН ХҮЧИЙГ СУЛРУУЛАХ ЗОРИЛГООР БАГААР ХОЛЬЖ БУЛЧИНД ХИЙДЭГ ХЭЗЭЭЧ СУДСААР ХИЫХ ЗААЛТ ҮГҮЙ ЛИДЕКХЙНЫГ 4ГР ААР ШҮҮ ТОМ АЮУЛ АМЬ ГАРСАНЧ ХҮНДРЭЛ НЬ КҮРХ ТАРХИ ХОЁРТ НАСАН ТУРШИД ГЬ ДАГАЛДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ АЛДАА ВЭ

  23. zochin

    nuguu odgerel bna shd buzartai huuhen uhliin muugaar uheh bhoo

Сэтгэгдэл үлдээх