Ронни эхний хоёрт хожигдсон ч тав дараалан ялалт байгууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Биллиард 2501

Ронни эхний хоёрт хожигдсон ч тав дараалан ялалт байгууллаа

 

 

Эхний тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп Шотланд тамирчин Скотт Доналдсон нар 23 дахь удаагаа учраа тааран тоглосон юм. Таамгийн дагуу Ж.Трамп аварга энэ тоглолтод өрсөлдөгчөө 5:1 харьцаагаар илүүрхэн буулган авлаа. Тэрээр гурван жил дараалан "Northern Ireland Open" тэмцээнд түрүүлэх зорилгоо нэг шатаар ахиулж хагас шигшээд шалгарч үлдлээ. 

Харин "Northern Ireland Open" тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан дэд байранд орсон дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан шөвгийн 8-д Ази тивийн төлөөлөл Дин Жун Хуйг 5:2 харьцаагаар буулган авлаа. Хэдийгээр эхний хоёр өргийг Дин Жунхуй авсан ч Ронни аварга тав дараалан хожиж ялалт байгууллаа. 

Өнөөдөр орой /2020.11.21/ Улаанбаатарын цагаар 21:00 цагт "Northern Ireland Open 2020" тэмцээний хагас шигшээ эхний тоглолт явагдана. Ронни О Сулливан - Али Картер нарын тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлнэ. 

www.livetv.mn/sport сувгийн 11.21-ний Бямба гарагийн хөтөлбөр

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Биллиард шууд дамжуулалт яасан бэ

Сэтгэгдэл үлдээх