LIVE: У.Хүрэлсүх: Ирэх жил эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 1218

LIVE: У.Хүрэлсүх: Ирэх жил эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байна

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн салбарын яам болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай ээлж дараалан танилцаж байгаа. Энэ удаад ЗТХЯ дээр ажиллалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

-УИХ-аас баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн, хөгжүүлэх" зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.

Монгол улс бол айлаар бодвол нэг л улс нэг л айл байгаа юм. Дэлхий дээр 200 гаруй тусгаар тогтносон улс байна. Тэрний нэг нь Монгол Улс. Цаашдаа Монгол Улс бие дааж амьдрах ёстой гэж боддог. Монгол Улс хөгжих, хөгжихгүй асуудал нь төрийн албан хаагчдаас шалтгаалан. Нөгөө талаас Монгол Улс импортлогч улсаас экспортлогч улс болох ёстой. Мөн бид халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлого руу шилжих шаардлагатай байна.

Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл тусламжаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1.9 мянган км авто зам болон 27 байршилд 1,4 мянган гүүрний гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн, авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр ангиллын авто зам болгон өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2020-2024 онд нийт 45 орчим сум суурин газрын холбохоор төлөвлөгөөнд тусгаад байна.
Төмөр замын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд говийн бүсийн төмөр замыг барьж байгуулах ажлын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267км төмөр замыг ашиглалтад оруулж, зүүн бүсийн Сайншанд- Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234км, Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 281км төмөр замын төслийг тус тус эхлүүлэх, Баруун босоо төмөр замын ТЭЗҮ, судалгааг хийж дуусгахаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх