TREND LIVE: Ж.Батбаясгалан: Энд бөглөөс болж байхаар зайлаарай....

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
TREND LIVE, Сонгууль-2020 3735

TREND LIVE: Ж.Батбаясгалан: Энд бөглөөс болж байхаар зайлаарай....

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өглөө 08 цагаас эхлэх ёстой байсан бөгөөд энэ үеэр Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх байлаа.. Гэвч нийслэл, дүүрэг, газрын албаны дарга нар шуурхай зөвлөгөөнд ирж суугаагүй тул Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нэлээн бухимдаж “Сонгуульдаж яваад шуурхай зөвлөгөөнд суугаагүй төлөөлөгчдөд  хариуцлага тооц. Төр түшмэлээр дутахгүй" хэмээн хэлсэн нь өнөөдрийн трэнд лайвын нэг боллоо. 

 Тэрбээр "Өнөөдөр хуралдаа суугаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуралдаа суудаггүй дарга нараас болж энэ салбарын нэр хүнд унах учиргүй. Энэ салбарын нэр хүндийг унагааж буй дарга нараас сал, хуулийн дагуу хариуцлага тооцно. Явуулах ёстой хүмүүсийг явуул. Цалинг нь хасах ёстой хүмүүсийн цалинг хас. Сануулга өгөх ёстой хүмүүстэй сануул. Төрийн албаны тухай хуулийн дагуу өмнө нь сануулгатай байгаа, түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүст асуудал үүснэ шүү. Энэ ажлыг унагаа гэж таныг төрд орлон гүйцэтгүүлээгүй. . Энэ хүмүүст хариуцлага тооц. Хуулийн дагуу ямар хариуцлага тооцсоноо 10:00 цагт надад танилцуул. Үүнийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо” гэв.

Шуурхай зөвлөгөөнд ирээгүй дараах дарга нарт хариуцлага тооцохыг үүрэгдсэн юм.

  1. Авто замын газрын дарга 
  2. Аялал жуулчлалын газрын дарга
  3. Боловсролын газрын дарга
  4. Орон сууцны дэд бүтцийн газрын дарга
  5. Дотоод Аудитын газрын дарга
  6. Мэргэжлийн хяналтын газрын дарга
  7. Нийгмийн халамжийн газрын дарга
  8. Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга
  9. Статистикийн газрын дарга
  10. Соёл урлагийн газрын дарга
  11. Татварын газрын дарга
  12. Нийтийн тээврийн газрын дарга
  13. Худалдан авах ажиллагааны газрын дарга
  14. Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга
  15. Тээврийн цагдаагийн алба
  16. Геодиз, усны барилга байгууламжийн газар
  17. Зорчиг тээврийн нэгтгэл
  18. Зорчигч тээвэр-3
  19. Хот төлөвлөлт, судалгааны газрын дарга
  20. Нийслэлийн орон сууцны корпораци
  21. Орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга
  22. Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвийн дарга
  23. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал
  24. Хот тохижилтын газрын дарга
  25. Хөрөнгө оруулалтын газрын дарга
  26. Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн паркийн дарга
  27. Багануурын хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн паркийн дарга
  28. Хөрөнгө оруулалт, менежментийн газрын дарга
  29. Нийтийн тээврийн хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн дарга
  30. Олон улсын худалдаа логистикийн төвийн
  31. Хөгжлийн корпорацийн дарга
  32. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжих хөтөлбөрийн дарга
  33. Улаанбаатар Дулааны шугам сүлжээний дарга зэрэг удирдах албан тушаалтнууд ирээгүй байна.

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    Hi hi hi

  2. Зочин

    ийм л байна даа төрийн ажил

  3. татварчин

    ажлаас нь чөлөөлнө гэснээрээ хариуцлагаа тооц.Яагаад гуйж ажиллуулж татварын мөнгөөрөө цалинжуулж байх ёстойг. Шүүхдэг тэд.Хуулийн хэлтсийн дарга нь ч байхгүй, яаж ажил нь явдаг байнаа

  4. Зочин

    Бvгдээрээ ирээгvйг бодоход нэг л юм болж дээ.. Еертэй чинь санал нийлдэггvй бололтой. Гуйж царай алдалгvй гуядаад хуулиар ажиллуулдаг хатуу зарчимтай бол..

  5. Зочин

    Батбаясгалангаас өөр хэн ч ирээгүйм бишүү

  6. Зочин

    Хашаа буулгаад доод ажилчдынхаа ажлыг булаагаад байхаар хэн энэ чадваргүй залуутай ажил цуг хийхийг хүсэх билээдаэ

  7. Зочин

    Алаад өгөөч элэг барьж байхгүй юу халаад хөөгөөд явуул

  8. Зочин

    За худлах сонгуульд зориулж подроод бгаа чинь харагдаж л бна лээшд. НАЗГ ын дарга нь бусад нь бхгүй бхад хуралдаа ирсэн чинь шууд гар яв гээл жаахан хүүхэд хөөж бгаа аятай тэгэх нь үнэхээр муухай харагдсан

Сэтгэгдэл үлдээх