TREND LIVE: Талийгаачийг хойд эцэгтээ олонтаа зодуулж байхад хөршүүд нэг ч удаа цагдаа дуудаж байгаагүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
TREND LIVE 9457

TREND LIVE: Талийгаачийг хойд эцэгтээ олонтаа зодуулж байхад хөршүүд нэг ч удаа цагдаа дуудаж байгаагүй

Есөн настай охиныг хойд эцэгтээ удаа дараа зодуулж байхыг хөршүүд нь олонтаа харсан ч, нэг ч удаа цагдаа болон нийгмийн ажилтанд хандаж байгаагүй талаар TB5-д өгсөн яриа олон хүнийг нүдээ нээх хэрэгтэйг, хөршийн хяналт, иргэн хүний үүргээ ухамсарлахыг ойлгууллаа.

Хөршүүдийн хэлж буйгаар хойд эцэг нь байнгын архи уудаг, хүүхдийг орой үдэшгүй зоддог тул дандаа уйлсан байж байдаг хэмээжээ.

Хөрш айлын эмэгтэй:

Гуравдугаар ангийн тэр жоохон охиныг зодож байхыг нүдээрээ харсан уу?

-Харсан харсан. Энд чирээд явж байхыг би зөндөө харсан. Уйлчихсан зогсчихдог байсан.

-Хүүхэд зодоод байна гээд иргэнийхээ үүргийн ухамсарлаад цагдаад дуудлага өгч болно шүү дээ?

-Харин тийм л дээ. Хүний амьдралд оролцоод яахав гэж боддог. Ээж нь байдаггүй байсан бол өгмөөр л байдаг. Адилхан эх хүн яагаад хүүхдээ өмөөрдөггүй юм бол доо гэж хараад л байдаг юм.

Хөрш айлын эмэгтэй:

-Эцэг нь архи уудаг байсан уу?

-Уухын хувьд уудаг байсан. .

-Цагдаа, хороод нь хэлж байгаагүй юм уу?

-Үгүй ээ. Ямар манай ах дүү нар байгаа биш гээд ойшоодоггүй. Уг нь хэлье гэж боддог юм. Гэтэл манай нөхөр намайг загнаад “Яах гээд байгаа юм. Чамд ямар хамаатай юм бэ” гэдэг.

Дээрх хөршүүдийн хувьд айлын асуудалд оролцоод яахав гэж бодон цагдаад хандаагүй байсан нь буруу байж ээ хэмээн харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Охин гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, хойд эцгийнхээ дарамтад зодуулдаг байсан ч хөршүүд нь хуулийн байгууллагад иргэнийхээ үүргийг ухамсарлаж, охинд ганц ч удаа тусалж чадаагүй нь харамсалтай.

27 Сэтгэгдэл

  1. зочин

    энэ том хүний гарын шүүс болох гэж жаахан хүүхдийг яаж зодож тамлаж хаяад юу бодож явдаг тэнэг вэ

  2. Зочин

    Хууль гэж байдаг бол хуулиар шийтгэ Дэндүү гээд хэлэх үг алга

  3. Hursh

    Hurdshuuded huuliin daguu hariutslaga tootoh heregtei tegej bj hurshuud amia zangaa hayana

  4. Novsh

    Zugeer nasaar ni shorond hataagdaad tarchlaa novshiig.

  5. iwii mini

    Jijigxen zurx n amaar n garchix shaxam delsej xen negnees awral eren uildag bsn bxda.Xairan sxan nylx vr.Yaj zowj tarchilsan boldoo vnexeer setgel zurx emtreed xereg alga

  6. Irgen

    Ene aluurchin uheh yostoi, eniig ehleed shorond ni tamlaad daraa ni alah heregtei

  7. Алуурчин үх

    Үхэж байсан алуурчин үйлээ эдлээд үхнээ

    1. Bolor

      Alah bish ooriog ni tegej tamlah heregtei hun bish araatan bolchihsn novsh!

  8. Bolor

    Huuliar ni shorond hataah heregtei

  9. Зочин

    Манай цагдаа сэргийлэх ч гэж дуудлага өгнө бараг энэ хүн дуудлага өгсөн танайд ийм болоод бна гээд хэлнэ дээрээс нь дуудлага өгсөн айлаасаа бөөн байцаалт авна хаана ажилдаг овог нэр утасны дугаар гээд буцаагаад дуудлага өгсөн хүн нь байцаагдана тэгээд ч Монгол хүн eр нь хүн чанаргүй ш дээ

  10. zochin

    iim aimer amitniig tsagdaad ugchuul daraa n aluulah bailgui. tsagdaa nar hen duudlaga ugsniig helhee bolichih heregtei

  11. Baagii

    Амьтаны үр Ангирын зулзага гэж өвгө дээдсүүд охин үрээ хайрлахыг заадаг байлаа. Энэ хүн бол малаас дор ямар ч ухамсаргүй нэгэн байна даа.

  12. Jargal

    Ene eej ni er ni yachihsan eh gehere huuhde arhichind uldeechihed zodoj bhad ni medehgui bdag yum u eej bh erhig ni hasulah heregtei yum bish

  13. Suren

    Horshud ni bolon eejid ni ch gesen emegtei bolon eh huni setgel zurh alga da uneher gomdod zogsohgui teneg bna bi da

  14. Зочин

    Би цааш нь харуулчихья.

  15. Зочин

    Ee burhan min heleh ug alga daa ibii min dee ohin. Um maani badmi hum Ystoi muuhai hun yma

  16. Зочин

    Цаазын ялаа сэргээх хэрэгтэй хүүхэдийн хууль хараа хаяналтаа чангатгах хэрэгтэй бна төрийн түшээдээ хуулиа өөрсдөдөө тааруулаж баталхаа болих хэрэгтэй бна шдээ айлын болгон ийм бх юм бэ үнэн колончлогдсон улс орон шиг бхымаа хэдэн гишүүд нь тээр дээр индэрдээр бга нөхдүүд хуулийг завхруулаж бна нийгэмд ард түмэнд хэрэгтэй хууль батлалдаа яадаж хуульа чангатгаачээ ардчилал гэдэг нь тэгээд энүү ийм ардчилал гэж бхуу бухидаж бнаа болдог бол бүгдийг нь цаазлах юмсан авилага авдагыг нь хахууль өгдгийг нь хүчирхийлэл үйлддэгийг нь энэ хэдэн юуч хийдэггүй эрх мэдэлтэй нөхдүүдийг нь улсаа худалдаад бгааг нь энэ төрийн гишүүд гээд бгаа энэрэх сэтгэлгүй хэдэн эмэгтэй гишүүдийг нь ард Ард түмэн босуул та хэд ганхышдээ гэдгийг мэдэхгүйл бган бхдаа АРД ТҮМЭН иргэдийн сонголтоор гарчаад ингэж ард иргэдээ элгээр нь мөлхүүлэх гэж бган бхдаа бухимдал дээд цэгтээ хүрлээ

  17. Зочин

    Шоронд байхаар царай бн

  18. зочин

    Алуурчидын зургыг яагаад нуудаг юм бэ олон түмэнд ил болгож жигшүүлэх хэрэгтэй шүү дээ гудамжинд хүмүүс ил дүүжлээд чулуугар ццохиж алахгүй чгэсэн хэрцгий аймшигт жигшүүрт амьтадыг хайцаалаад зургыг нь тавихгүй байгаа нь буруу

  19. Зочин

    Хөршүүд иргэн хүчирхийлэлийг мэдээлэхээр өарсдөө эрсдэлд учирдаг . Ядахад цагдаа дээр очиж мэдүүлэг өгдөг тийм хүн мэдээлсэн гээд хэлчдэг дараа нь нөгөө хүчирхийлэгч нь агсам согтуу тавьж алуулчах гээд мэдээлсэн хүн нь хүчирхийлэлд өртдөг учраас хүчирхийлэлийг мэдээлдэгүй. Үүнийг зохицуулаад өгвөл хэн ч байсан хараад дуугүй өнгөрөхгүй шүү дээ

  20. Золбоот

    Ээж нь гэж жинхэнэ боовшчихсон эмийн оронцог байна даа охиныг нь тэр алуурчин зодож хүчирхийлж байхад нь харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг охиныг нь алж байхад унтсан дүр үзүүлсэн алуурчны шээс тээсэн янхан төрж чадахгүй үхээч янхан минь

  21. Zochin

    Ene aluurchin hoiton 100 jiliin oigoor urshuulin huuliar sullagdana gj bodoj bga yah u

  22. Зочин

    Энэ алуурчны ээж аав нь гэж ямар малууд бдаг бол...яаж өсгөсийн бол ...ах дүү нар нь бас хүн тамалсан юмнууд бдагдаа...хог .хог өсгөсөн хогнууд

  23. Зочин

    Mo,de

  24. зочин

    Хөөрхий охиныг өнгөрсөн хойно хөршүүд нь юун их юм ярьдаг юм бэ дээ. Тэр үед нь арга хэмжээ аваад цагдаа хороонд нь хэлсэн бол охин өдийд амьд байгаа шүү дээ. Харамсалтай л байна. Одоо үед хүн чанар гэж алга болжээ.

  25. Зочин

    Хөрш айлуудад хариуцлага тооцох хэрэгтэй!

  26. Хөршийн холбоо

    Ийм хувиа хичээсэн, ухвар мөчид бодолтой хүмүүс олон байдаг бололтой дог оо. Ер нь л ийм байдалд дасал болсон шинжтэй. Яааж иймэрхүү хүмүүсийг жоохон ухамсартай болгох вээээээ? Хүн бүр жоохон ч гэлтгүй оролцож байж тайван амьдрал тогтоно.

Сэтгэгдэл үлдээх