LIVE: Францын иргэнтэй холбоотой ташаа мэдээлэл гарсанд ХӨСҮТ-ийн хамт олон эмзэглэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Эрүүл мэнд, Нийгэм 1463

LIVE: Францын иргэнтэй холбоотой ташаа мэдээлэл гарсанд ХӨСҮТ-ийн хамт олон эмзэглэв

ЭМЯ, УОК-оос хийсэн хэвлэлийн хурлын мэдээллийг товчлон хүргэе. 

Монгол улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эмчлэгдэн, эмнэлгээс гараад байна. Үлдсэн арван хүн биеийн байдлын хувьд зургаа нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байдалтай байна. 

"БНФУ-ын иргэн нутагтаа очиж шинжлүүлэхэд халдвар аваагүй байсан тул Монгол улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн" гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Үүнийг ХӨСҮТ-ийн дарга Х.Нямхүү үгүйсгэлээ. Францын иргэнтэй холбогдсон бөгөөд Монгол улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ. Иймд энэхүү мэдээллийг тараасан хүмүүст цагдаа, тагнуулынхан хариуцлага тооцох болж байна. ХӨСҮТ болон ЭМЯ-ны хамт олон энэхүү мэдээлэлд эмзэглэж байгаагаа нуусангүй. 

"Dream" зочид буудалд тусгаарлагдаад байсан 14 иргэн хоолны хордлого туссан байж болзошгүй байдалтайгаар ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлсэн. Тус зочид буудал нь гурван тогоочтой. Зочид буудлын ажилтнууд болон цагдаа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн гэх мэт арваад хүн нэг гал тогооноос хооллодог байсныг МХЕГ-аас мэдээллээ. Тэдгээр хүмүүс хоолны хордлого тусаагүй. Иймд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого тусаагүй байх магадлалтай болоод байгаа аж. Шинжилгээний хариу удахгүй гарна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх