LIVE: Улс төрийн гуравдагч хүчнүүд АН-д нэгдэж эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв, Сонгууль-2020 1483

LIVE: Улс төрийн гуравдагч хүчнүүд АН-д нэгдэж эхэллээ

Гэр хорооллын хөгжлийн нам орон нутгийн сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ингэсэнээр улс төрийн дөрөв дэх нам АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх:

-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуульд ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэх, хадгалахад хувь нэмрээ оруулахын тулд Ардчисан намыг дэмжиж ажиллах хүсэлтээ өгсөн ч тухайн үеийн АН-ын удирдлагууд бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин .

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг ард түмний сонголтыг хулгайлсан УИХ-ын сонгууль шиг болгох юм бол Октъябрийн хувьсгал болно. Тиймээс бусад нам эвслүүд ч нэгдээсэй, энэ сонгуулийг булхай луйваргүй болгоосой гэж хүсэж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Л.Пүрэвдаваа: Гэр хорооллын хөгжлийн намаас урилга ирүүлж, манай намтай нэгдэж орон нутгийн сонгуульд оролцох болсноо өнөөдөр өглөө надад хэлсэн. .

Улаанбаатар хотын нэг сая 300 орчим мянган иргэний 200 орчим мянган өрх, 700 орчим мянган иргэн гэр хороололд амьдарч байна. Тэдний өмнө тулгамдаж буй асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллана, мөрийн хөтөлбөртөө ч тусгасан.

Орлогын хүртээмжгүй байдлаас үүдсэн тэгш бус байдлыг арилгахын төлөө бид ажиллана..

Одоогоор улс төрийн 14 нам орон нутгийн сонгуульд оролцохоор хүсэлтээ СЕХ-нд өгсөн. МАХН, Шинэ намууд нийслэлийн түвшинд Ардчилсан намтай хамтарч оролцохоор болж санамж бичигт гарын үсгээ зурсан. "Гэр хорооллын хөгжлийн нам" мөн манай намыг дэмжихээр боллоо. Нэмээд бие даагчид маань манай намыг дэмжиж оролцож  магадгүй байгаа. Хэлэлцээрийн шатандаа яваа. Улаанбаатар хотод өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 бие даагч нэр дэвшиж нийт сонгогчдын 10 хувийн саналыг авсан. Энэ удаад 67 бие даагч нар дэвшихээр СЕХ-нд мэдүүлсэн байгаа юм билээ. 

1 Сэтгэгдэл

  1. ганц гишүүнтэй бүгд найрамдах нам

    5гишүүн эдгээр намуудад бии болов уу ниилээд хүн намд үл хүрнэ

Сэтгэгдэл үлдээх