LIVE: 857,491 иргэний дансанд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг орсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 7425

LIVE: 857,491 иргэний дансанд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг орсон

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.

"Эрдэнэс Таван Толгой"  ХК-аас 2512768 иргэн, 486 аж ахуйн нэгжийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлээд байгаа билээ.

Ингээд “Эрдэнэс Таван Толгой” ХХК 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум төгрөг, 2020 оны наймдугаар сарын 6-нд 40 тэрбум, 2020 оны наймдугаар сарын 25-нд 79.8 тэрбум төгрөгийг манай төвд төвлөрүүлснээр иргэдийн ногдол ашгийг хуваарилах ажил эхэлж байна.

. Иргэдийн хувьд өмнө хувьцааны данс нээлгэх үеэрээ өөрийн эзэмшлийн арилжааны банкны дансаа бичиж өгсөн ч зарим тохиолдолд ашиглахгүй удсан, данс нь хаагдсан гэх мэт тохиолдол байгаа тул иргэдийг үнэт цааны компаниуддаа хандан банкны дансаа баталгаажуулахыг зөвлөсөн. Ингээд 1 сая 178 мянган иргэний арилжааны банкны дансны мэдээлэл Үнэт цаасны компаниудаас хүлээж авсан. Ингээд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Хаан банктай мэдээлэл солилцох гэрээний дагуу яг баталгаатай данс мөн эсэхийг шалгасан.

Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулалт хийснээр 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүллээ.

.

1,072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1,072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.

Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байвал дараах байдлаар хишиг хувь хүртсэн байх нь.

Зарим иргэдийн хувьд хувьцааны дансаа нээлгэх боломжгүй байгаа эдгээр иргэдээс И-баримтаараа дамжуулан ногдол ашгаа авах эсэхийг асуухаар болсон. Түүнчлэн . Үүнээс өмнө төрсөн хүүхдүүд дансаа нээлгээгүй хүүхдийн мөнгө олгодог данс руу нь хийхээс гадна эцэг, эх нь данс нээлгэж болно.

Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлана уу. 

-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?  

  • 1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.
  • 964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.
  • 544ш хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.
  • 536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна.

37 Сэтгэгдэл

  1. Zochin

    Khubitsaanii.dansaa. neelgej.medekhgui bna emee.nl oyutan zeeteigee.baidag0

    1. Зочин

      Ганхуягын нээгдээгүй байна

  2. Зочин

    нас барсан иргэдийн хувьцаагяах вн

  3. Зочин

    Данс Nadaa heden huwitsaa bn Ebarimtaar oroh boloh bolov u medeelel ugnu vv bayrlalaa

  4. Зочин

    Xvvxdiinx eejiin dansaar orno bizfee

  5. Ж.сарантуяа

    Хаанаас лавлах вэ

  6. Ууганбаяр

    Дансаа яаж шалгах бэ

  7. narantsetsegiin algirmaa

    yaj batalgaajuulah we

  8. erhkbilguun

    dansaa nelgsench orhgui bna yhuu

  9. battulga nyamgerel

    ulga

  10. Зочин

    ebarimtaaraa hzee orh we ajiln odr gesn

  11. Myagmarsvren

    Masdag iin lawlah utas b.na uu

  12. S.Oldokh

    Darkhan brokert danstai bna gesen murtluu mungu ni orohgui. utasaar broker ruu utasdahaar utsaa avahgui bna

  13. Зочин

    Orohgvi bna yah be

  14. Bolroo

    Hvvhdiin huwtsaa yasan yum boloo

    1. nergui

      xuuxdiix xuuxdiin mungu awdag dansruu orxuu

  15. Zochin

    Hvvhdiin huwtsaa yasan yum boloo

  16. Enhbat

    Hvvhdiinh yamar.dans ruu oroh we

  17. Zochin

    Yaagad dansruu orohgvi bna

  18. Ganchimeg

    Huwitsaga yaaj shagahu FESTEER

  19. Э Ганхуяг

    Мөнгө ороогйи

  20. Зочин

    Эрдэнэочирын Ганхуягын данс нээгдээгүй байна овог нь зөрцөн болуу шүүж өгөх боломж байнауу

  21. Баасанхүү Ганболд

    Дансаа яөж шалгах ьэ

  22. Ганболд6

    Дансаа яаж шалгах вэ

  23. Бадам арилд Ургамал

    Дансаа яаж шалгуулах юэ

  24. B,monhtuya

    mini dansand oroogvil baina

  25. Зочин

    Sanar borokert dans neelgesen oroogui bna utsaa avahgui yum

  26. Зочин

    Бүртгүүлсэн брокэрийн кампани хллбогдохгүй байна яах бэ

  27. зочин

    хүүхдийн хувьцааны мөнгө орж ирэхгүй байна

  28. Horol svren Ts hvvdiin ner Ch tvwshinbat

    Hvvhdiin dans neegdsen yaj batalgaajuulah we

  29. Horol svren Ts hvvdiin ner Ch tvwshinbat

    Hvvhdiin dans neegdsen yaj batalgaajuulah we

  30. Зочин

    Xvvxdiix uagaad oroxgvi bga yum bee bvx dans ntrni batalgaatai baixad.

  31. L Ganbatar

    Xywtsa orogvi bna

  32. Тогмид

    Регистерээ солиулсан хүн яаж авах вэ

  33. Зочин

    Сайн байна уу 2р хүүхдийнхээ дансыг өөрийн данстай холбсон хүүхэдийн мөнгө авдаг дансруу 2011.оны хүүхэдийх маань орсон байна 2006.оны хүүхэдийх орхгүй байхын мөн Хасбанк орохгүй байх юм аа

  34. Zochin

    Lavlahaas msjnii hariuud: ta Mergensanaa brokert danstai bna gej yum?ug ni Bats d byrtgyylsen yum.ali ni ch utas ni bolohgyi yaana vee??iim yum bolson hun bnuu???

  35. Баттулга

    Huwitsaanii dansaa solix gesiin neelegsen dans haagdsan ashiglahgvi bga ashiglaj bgaa dansaa holbuulax gesiin

Сэтгэгдэл үлдээх