MGL-1 FC холимог тулаан маргааш зохион байгуулагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Тулааны 3272

MGL-1 FC холимог тулаан маргааш зохион байгуулагдана

 

Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр 18:00 цагаас зохион байгуулагдах MGL-1 FC 14 дүгээр холимог тулааны 66 кг жинд аваргын бүсний төлөөх оргил тулаанд Шандас ММА, Tungaa Теам тамирчин Б.Энх-Оргил болон эрдэнэт хот, "Зэв дожо" Х.Төрбаяр нар тулалдана. 

Шандас ММА, Tungaa Теам тамирчин Б.Энх-Оргилын хувьд өнгөрсөн оны сүүлчээр “Монгол туургатны” холимог тулааны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 дугаар тулаанд ОХУ-ын Тува Улсын тамирчин, Кик боксын Дэлхийн аварга С.Солангыг ялснаар 2020 оны MGL-1FIGHTING CHAMPIONSHIP холимог тулааны 14 дүгээр тэмцээнд аваргын бүсний төлөө тулаан хийх эрхийг авсан юм. 

Харин Эрдэнэт хот, "Зэв дожо" Х.Төрбаяр MGL-1 FC 13 дугаар тулаанд Ширэн бээлий клубын тамирчин Б.Даваажамцыг ялж 2020 оны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 14 дүгээр тулаанд аваргын төлөө тулалдах эрхээ авсан байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх