А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Эрүүл мэнд 1358

А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны /2020-08-13/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад коронавирусийн 297 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэй, мөн Алтанбулагийн боомтоор 280 гаруй хүнийг татан оруулсан тэдгээрээс Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирус илэрсэн байна.

Бусад шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд:

  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлах байранд байгаа 23 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх