Д.Нямхүү: 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус ИЛРЭЭГҮЙ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1146

Д.Нямхүү: 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 291 тохиолдол бүртгэгдэж, 225 иргэн эдгэрээд байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ".

Тодруулбал,

  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найман хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор хоёр хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Монгол улсад 291 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 225, эмчлэгдэж буй 66 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 62, хүндэвтэр гурав, нэг хүнд иргэн байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэнийг халдвар авсныг мэдэх үед маш олон хүнтэй хавьтал болсон байсан. Ингээд хавьтлуудыг тогтоож байх үед нэг таксины жолооч бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн. Франц иргэн такси барихдаа амны хаалттай байсан бөгөөд таксины жолоочийг амны хаалт зүүвэл үйлчлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Ингээд амны хаалтаа зүүгээд үйлчилсэн байна. Амны хаалт халдвараас хамгаална гэдгийг илтгэх хамгийн тод жишээ энэ байгаа юм" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх