Баяр наадмын өдрүүдээр 24 иргэнийг усны ослоос аварчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1130

Баяр наадмын өдрүүдээр 24 иргэнийг усны ослоос аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: 

"Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуй нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Түүнчлэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 2,046 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэй Туул гол болон Тэрэлж, Хэрлэн голын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр иргэдийг авран хамгаалахаар ажиллалаа" хэмээв.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай:

"Баярын өдрүүдэд НМХГ-ын 248 байцаагч холбогдох объектууд дээр хяналт, шалгалт хийн, бэлэн байдалд ажиллалаа. Тухайн өдрүүдэд нийтдээ 14 дуудлага, мэдээлэл ирсэн байна. 13-р зуун болон Хүй долоон худагт зөвшөөрөлгүй хуушуурын худалдаа эрхэлж байсан 19 иргэний зөрчлийг илрүүлж, торгосон. Ноцтой зөрчил гарсан нь, энэ сарын 14-ний өдөр ЧД-ийн 6-р хорооны нэгэн байранд хийн газ дэлбэрч, хоёр хүн түлэгдсэн. НМХГ-аас хэргийн газар дээр ажиллахдаа байрныхаа шалаа доош цөмлөж, газ ашиглаж байсныг тогтоосон. Уг хэргийг ЧД-ийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Ард иргэд зориулалтын бус байранд хийн баллоныг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд өмнөх жилүүдийг бодоход дуудлага харьцангуй бага байлаа" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх