Оскарын шагналт хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа таалал төгсөв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг 1825

Оскарын шагналт хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа таалал төгсөв

Дэлхийн хөгжмийн ертөнцийн шүтэн бишрэгчид төдийгүй кино урлаг сонирхогчдын чихэнд хоногшсон алдартай олон бүтээлийг туурвисан сод авьяастай хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа таалал төгссөнийг мэдээлжээ. Тэрээр Ром хотын эмнэлэгт өнөөдөр өглөө таалал төгссөн болохыг хуулийн төлөөлөгч нь мэдэгдэв.

.

Морриконе телевиз, киноны уран бүтээлд зориулж 50 гаруй жилийн хугацаанд 500 орчим ая, хөгжим зохиожээ.  “Диваажингийн өдрүүд”, “Үүрэг”, “Хүршгүй”, “Багси”, “Малена”, “Үзэн ядмаар найм” гэсэн зургаан кинонд зориулан бичсэн хөгжмөөрөө зургаан удаа Оскарын шагналд нэр дэвшсэн бөгөөд Америкийн кино урлагийн академи түүнд 2006 онд Оскарын хүндэт шагнал олгосон билээ. Тэрбээр Оскарын хүндэт шагналыг хүртсэн хоёр дахь хөгжмийн зохиолч ажээ. 

Суут зохиолч Морриконегийн амьдралын хамгийн завгүй, оргил он жилүүд 1960-1970-аад оны хооронд өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрбээр 150 орчим хөгжим бичсэн байдаг. Зохиосон хөгжим бүр нь сонсогчдын сонорыг мялаасан суут эрхмийн зохиол бүтээлүүдийг нэрлээд баршгүй юм.

Тэрээр 1928 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Италийн Ром хотод мэндэлжээ. Жаахан байхаасаа бүрээ үлээж, Италийн Санта Сицилиа хөгжмийн консерваторид хөгжмийн зохиолч Жоффредо Птетрассийн удирдлагад суралцсан байна.

Италийн суут хөгжмийн зохиолч эхнэр, дөрвөн хүүхэд болон урлагт хайртай сая сая шүтэн бишрэгчийнхээ зүрх сэтгэлд ийнхүү үүрд тайван нойрслоо.

Эх сурвалж: Variety

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх