LIVE: Нурсултан-УБ чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй гурван хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1363

LIVE: Нурсултан-УБ чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй гурван хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Эрүүл мэндийн яамын 11 цагийн ээлжит мэдээллийн цаг эхэллээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 216 оронд нийт 7 сая халдварын тохиолдол илэрч, 417 мянган хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагт дэлхийд өвчлөл 127 мянгаар, нас баралт 4000-р нэмэгдсэн үзүүлэлттэй. .

Манай улсад 263 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн долоон хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. .

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбсэлмаа:

-2020 оны зургадугаар сарын 10-нд улсын хэмжээний гурван лабораторид 315 хүнд шинжилгээ хийлээ. Бүх сорьц "сөрөг" гарч, коронавирус илрээгүй байна. 
Мөн .

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 175 хүн ирсэн. ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлан шинжилгээ хийхэд "сөрөг" гарч вирус илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг маргааш танилцуулна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх