БНХАУ дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг барьж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1253

БНХАУ дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг барьж байна

БНХАУ-д коронавирусийн улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм бага багаар тавигдаж эхэлсэн билээ. Энэ завшааныг ашиглан Хятадын Гуанжоу Эвергранд хөлбөмбөгийн клуб дэлхий дээрх хамгийн том буюу 100,000 хүний суудалтай 1,7 тэрбум ам.долларын өртөг бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ.

Гуанжоу Эвергранд нэртэй цэнгэлдэх хүрээлэн бадамлянхуа цэцгийн хэлбэртэй бөгөөд 2022 оны сүүлчээр баригдаж дуусна хэмээн төлөвлөсөн байна. .

Уг амжилтыг эвдэхээр зорьсон Эвергранд цэнгэлдэх хүрээлэн Сиднейн дуурийн театр, Дубайн Бүрж Халифа зэрэг алдартай барилга байгууламжуудын адил Хятадын хөлбөмбөгийн агуу бэлгэ тэмдэг болно хэмээн барилгын ажлыг хариуцаж буй захирал Шиа Хайжун мэдэгджээ. Гуанжоу Эвергранд клуб 2011 оноос хойш 60,000 үзэгчийн суудалтай Тяньхэ цэнгэлдэх хүрээлэнд тоглож байгаа юм.

Шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн дизайныг Шанхайд амьдардаг Америкийн уран барилгач Хасан Сайед гаргасан байна. Гуанжоу хотыг цэцэгт хот хэмээн нэрлэдэг тул шинэ цэнгэлдэх хүрээлэнг лянхуа цэцгийн хэлбэртэй байхаар тогтжээ.

.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх