БИЧЛЭГ: Алла Пугачева 71 насны төрсөн өдрөө тэмдэглэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Соёл урлаг 3259

БИЧЛЭГ: Алла Пугачева 71 насны төрсөн өдрөө тэмдэглэв

ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва өчигдөр 71 нас хүрчээ. Түүний найз нөхөд, хамаатан саднууд Инстаграм дээр төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, гэнэтийн бэлэг барьж, дуучны хит дуунуудыг нь дуулж байна.

 
 
 
View this post on Instagram

С днём рождения, любимая!

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Нөхөр Максим Галкин нь хүүхдүүдтэйгээ хамт түүнийг цэцгийн баглаа, төрсөн өдрийн бялуу барин угтсан байна.  Лиза, Харри хоёр ээждээ зориулан шүлэг уншиж, нүднээс нь баярын нулимс дуслуулав. Максим Галкин "Төрсөн өдрийн мэнд, хонгор минь!" гэсэн мэндчилгээний хамт уг бичлэгийг өөрийн Инстаграм хуудсаар хуваалцжээ.

Алла Пугачёвагийн экс нөхөр, дуучин Филип Киркоров ч мөн түүнд баяр хүргэв. Тэрээр Инстаграм хуудсандаа өөрсдийн зургийг тавин, "Төрсөн өдрийн мэнд, миний урлагийн тэнгэр, урам зориг минь" хэмээн бичжээ.

Эх сурвалж: Риа Новости

1 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН

    АУГАА ДУУЧИН НАС ӨТЛӨХДӨӨ Ч АУГААГААР ҮЛДЭХ ИХ ХУВЬ ЗАЯА

Сэтгэгдэл үлдээх