ШИНЭ эвсэл: Ч.Улаан сайдын нэр дэвших Сүхбаатар аймагт л ганцхан ноолуур кг нь 105 000 төгрөг байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1445

ШИНЭ эвсэл: Ч.Улаан сайдын нэр дэвших Сүхбаатар аймагт л ганцхан ноолуур кг нь 105 000 төгрөг байна

ШИНЭ эвслээс Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдэгдэл, тайлбар хийлээ.

ШИНЭН-ын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан: 

-Эвсэл тарсан гэсэн мэдээлэл тарсан. Л.Болд гишүүн ирэх долоо хоногт тусгаарлалтаас гарна. БНН-ын дарга Б.Жаргалсайхан орон нутагт томилолттой ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралд ирж амжсангүй.

Урт цагааны эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл өнөөдрийн манай хуралд оролцсон.

Засгийн газраас ноос ноолуурын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа болж байгааг манай намын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, баталгаажууллаа. . Энэ бол иргэдийг ялгаварлан гадуурхаж байгааг харуулж байна. Мөн Ардчилсан нам 100 сая төгрөг төлбөл нэр дэвших эрхээ авна гэж гишүүдээ ялгаварлан гадуурхаж байгааг бид эсэргүүцэж байна. 

2 Сэтгэгдэл

  1. Дулмаа

    За яаж байгаа нь энэ вэ нэртэйгээ адилхан улаандаа гарна гэдэг нь болоо шив дээ. Улаан сайдыг сангийн сайд байхад данс ёстой улайсан бас Цагаан сайдыг сангийн сайд байхад данс бас цайж байсныг маш сайн санаж байх юм цалингаа авч чадахгүй сандарч л явлаа гэж одоо улайлгахгүй гэх баталгаа алга даааа ккк

  2. Зочин

    ченжүүд ноолуураа ачаад сүхбаатар аймагруу явцгаа

Сэтгэгдэл үлдээх