Халуун сэдэв: Д.Отгонбаяр: Аялал жуучлалын салбар гамшгийн байдалд ороод байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Халуун сэдэв 2466

Халуун сэдэв: Д.Отгонбаяр: Аялал жуучлалын салбар гамшгийн байдалд ороод байна

Халуун сэдэв булангийн энэ дугаарт Монголын аялал жуучлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

Дэлхийн эдийн засгийн 12 хувийг аялал жуучлалын салбар бүрдүүлдэг. Тэгвэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувь, ажил эрхлэлтийн 2.9 хувийг аялал жуучлалын салбар бүрдүүлдэг. Он гарсаар МҮХАҮТ-аас шат дараатайгаар судалгаа явуулсан. .

Энэ салбарын хөрөнгө оруулалт нийгмийн бүх шатанд хүрдэг. Өнгөрсөн онд манай улс 577 мянган жуулчин хүлээн авч 607 сая ам.долларыг дотоодын эдийн засагт аялал жуучлалын салбар бүрдүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд төр засаг, хувийн хэвшлийн компаниуд аялал жуучлалын салбарт анхаарлаа хандуулсны эцэст 2020 онд аялал жуучлалын салбар 24 хувийн өсөлттэй байна гэх тооцооллыг гаргасан. Гэвч энэ тоо үзүүлэлт өнөөдрийн байдлаар байхгүй болж .

Нэг жуулчны ард арван  ажлын байр бий болдог иймээс ч уг салбар дангаараа 54 мянган ажлын байрыг бий болгодог. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэх асуудал дээр маш их хүндрэл үүсэж байна.

Ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг нь нэг ч төгрөгийн орлогогүй аялал жуучлалын салбарынхан ажилчдынхаа цалинг өгнө гэсэн үг. Орлогогүй компаниуд хэдийн хугацаанд ажлын байраа хадгалах, өөрсдөө хүртэл эрсдэлтэй байдалд ороод байна. .

Иймээс төр засгаас аялал жуучлалын компаниудад дараах шаардлагыг тавьж байгаа.

-Ажлын байрыг хадгалах үүднээс урт хугацааны хүүгүй зээлийг олгох

-

-Аялал жуучлалын эрсдэлийн сан байгуулах зэрэг саналыг салбарын сайддаа танилцуулсан ч өнөөдрийн хүртэл нааштай шийдвэр гараагүй байна.

Монгол Улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал энэ хэвээрээ байвал аялал жуучлалын компаниуд дотоодын аялагч нарт зориулсан бүтээгдэхүүн, хөнгөлөлт зэргийг гаргахаар бэлдэж байгаа.

Цаашлаад коронавирусийн халдварын дараах аялах таатай улсуудын жагсаалтад багтахын тулд өнөөдрөөс төлөвлөж ажиллах хэрэгтэй ч нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа энэ үед төлөвлөхөд маш хүндрэлтэй байдал үүсээд байна.

Дотоодын аялал жуучлалын салбарыг дэмжье гэвэл нийслэл хот орчмын амралтын газар, жуулчны бааз зэргийг хорио цээрийн дэглэмээс гаргах хэрэгтэй. Ингэснээр уулын энгэр болгонд салхинд гарч байгаа иргэд ядаж хараа хяналтан дор аюулгүй газарт амрах боломж бүрдэх юм.

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    570000 жуулчны ард 570000х10=5700000 ажлын байр бий болсон уу

  2. Зүчи

    Жуулчны бааз ,амралтын газруудыг хорио цээрийн дэглэмээс гаргах хэрэгтэй.Бүр яаралтай тэгэхгүй бол хуурайшилт ихтэй үед хэцүү шүү

  3. Болд

    Амралтын газруудын ажлуул ,зах болон дэлгүүрээс илүү ариутгалаа хийгээд аваад явна шүү дээ тэд

  4. Зочин

    Хотын ойр байрлах жуулчны бааз, амралтын газруудын ресторануудыг ядаж ажилд оруулах хэрэгтэй.

  5. Зочин

    Өндөр хувийн хүүтэй авсан байгаа зээлийг бага хувийн хүүтэй болгох талаар нэмж оруулаарай

  6. Nergui ganulzii

    Gamshigd ortoogui salbar haana bnaa

Сэтгэгдэл үлдээх