LIVE: Д.Тогтохсүрэн: Бүх ААН-үүдийг хамруулж 200 мянган төгрөгийг олгох ёстой гэж бүлэг үзсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1967

LIVE: Д.Тогтохсүрэн: Бүх ААН-үүдийг хамруулж 200 мянган төгрөгийг олгох ёстой гэж бүлэг үзсэн

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдлаа. МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан коронавирусийн эсрэг авах эдийн засгийн долоон арга хэмжээг хэлэлцээд үндсэндээ дэмжжээ. Тиймээс УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт яаралтай хэлэлцэх ёстой гэж үзсэн байна.

Гэхдээ НДШ, ААНОА, ХХОАТ-аас чөлөөлөхөд гурван субъектийг хамруулахгүй байх санал дээр зарчмын өөр байр суурь гаргасан байна. Тухайлбал, 

-Төрийн албан хаагчид, төсөвт байгууллагуудыг,

-Төрийн өмчит ААН-д ажиллагсад, байгууллагуудыг,

-Улсын болон орон нутгийн төсвөөр ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн ажилтнуудыг НДШ, ХХОАТ, ААНОАТ-аас чөлөөлөхгүй гэдгийг Сангийн сайд танилцуулсан.  Тэгвэл МАН-ын бүлэг төсөв гүйцэтгэж байгаа ААН-үүдийг НДШ, ХХОАТ, ААНОТ-аас чөлөөлөх хэрэгтэй гэж үзжээ.

Мөн үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох шийдвэр дээр МАН ажлын хэсэг гаргаад судалгаа, тооцоо хийх, улмаар бүх ААН-үүдийг хамруулах чиглэлд ажиллахаар болсон байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх