LIVE: Өргөн хэрэглээний хүнс, эм тариаг талоноор олгохыг ШИНЭ нам санал болгов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1773

LIVE: Өргөн хэрэглээний хүнс, эм тариаг талоноор олгохыг ШИНЭ нам санал болгов

 Тус дэд хороо цар тахлын үе дуустал ажиллах бөгөөд Засгийн газраас зарцуулахаар төлөвлөөд байгаа 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг оновчтой, хүртээмжтэй зарцуулахад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Эдийн засгийн хүрээнд:
-Түрээсийн төлбөрийг 3-6 сараар чөлөөлөх. Нарантуул, Хархорин, Сандэй зэрэг захуудын түрээслэгчид, нүүрс тээврийн жолооч нар багтана,
-800 мянган хүн ажилладаг ЖДҮ бичил бизнес эрхлэгчдэд зориулсан 1-3 хүртэлх хувийн хүүтэй, 2 жил хүртэлх хугацаатай зээл олгох,
-Бүх өрхөд онцгой нөхцөлийн тэтгэмж олгох. Өргөн хэрэглээний хүнс, эм тариаг талоноор олгох,
-Ипотекийн төлбөрийг 6 сараар хойшлуулах,
-Бензиний үнийг 40-50 хувь бууруулах, АИ92 бензиний үнийг 1000-1100 төгрөг болгох,
-Дотоодын худалдан авалт, борлуултыг бодлогоор дэмжих,
-Монгол банкны бодлогын хүүг 3 хувь хүргэн буулгахыг санал болгож байгаа ажээ. 

Нийгмийн салбарт:
-Хүүхэд, гэр бүл хөгжлийн чиглэлд цогц бодлого хэрэгжүүлэх,
-Эх оронч үзэл төлөвшүүлэх мэдээ, мэдээллийг түгээх,
-Иргэд удаан хугацаагаар гэрээсээ гарахгүй байх байдал үргэлжлэхийг харгалзан өөрөө өөртөө ажлын байр гаргахыг бүх талаар дэмжих, чиглүүлсэн сургалт, зааварчилгаа өгдөг нэгж бий болгох,
-Ахуйн архидалт нэмэгдэж буйтай холбоотойгоор гэр бүлийн орчин дахь хүчирхийллийн эсрэг арга хэмжээг чангатгах шаардлагатай гэж ШИНЭ эвсэл үзэж байна.

Үндэсний зөвшилцлийн хороо нь Нэг Улс Нэгдмэл Бодлого уриан дор ард иргэд болоод улс төрийн намуудын эв нэгдлийг ханган ажиллаж, хүндрэлтэй цаг үеийг амжилттай даван туулахад голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм байна.

4 Сэтгэгдэл

  1. өөөө

    Иргэдийн байр, ус, цахилгааны төлбөрөөс сарын тодорхой хэмжээгээр хөнгөлөхөд л уг нь болохоор байгаа юм даа

  2. Зочин

    Зохиомол хомсдол хүсээд Олныг бужигнуулах гээд байгаа шаар юм уу даа...

  3. Zochin

    Tiishdee us, dulaan tsahilganaas td-hoi hemjeegr hasaad oghod l bolh ym

  4. Зочин

    Хуцаж солиорно биз. Сонгууль болкоод хийх юмаа олж ядахийн маа бааснууд чинь

Сэтгэгдэл үлдээх