МУГТ С.Ням-Очир АНУ-ын бөхтэй халз барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Жүдо 6801

МУГТ С.Ням-Очир АНУ-ын бөхтэй халз барилдана

 

 

"Fight To Win 138" тулаанд Жюү Жицү, Жүдо бөхийн 40 гаруй тулаан явагдах ба тасалбар нь бүрэн зарагдаж дуусаад байна. Тасалбарын үнийн хувьд сонирхуулахад суудлын зэрэглэлээсээ хамааран 50-750 ам.долларын үнэлгээтэй байгаа юм.   

АНУ-д ажиллаж амьдарч буй жүдо бөхийн нэрт тамирчин МУГТ С.Ням-Очир энэ сарын 14-ны өдөр Fight To Win 138 халз барилдаанд АНУ-ын жүдоч Рейн Ресертэй барилдахаар болсон байна. АНУ-ын жүдоч Рейн Ресер нь энэ жил 39 настай бөгөөд жүдо бөхөөр ид барилдаж байхдаа Пан-Америкийн гурван удаагийн аварга болж байсан тамирчин юм. Хоёр бөхийн хувьд 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр учраа тааран барилдаж байсан ба уг барилдаанд манай С.Ням-Очир түүнийг давж байсан түүхтэй. 

Гэрэл зургийг С.Ням-Очирын фэйсбүүк хуудаснаас

 "Fight To Win" бооцоот халз барилдаан нь жүдо бөхийн классик дүрмээр явагддаг ба одоогоос жилийн өмнө МУГТ С.Ням-Очир Мексикийн бөхийг ялж байсан юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх