LIVE: Ё.Баатарбилэг: 14 413 иргэний 16 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Видео мэдээ, Боловсрол 1754

LIVE: Ё.Баатарбилэг: 14 413 иргэний 16 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэрээр уг тогтоолын төслийн талаараа тайлбар өглөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Боловсролын зээлийн сангийн журам өөрчлөгдөх ёстой юм. Боловсролын зээлийг амьжиргааны түвшин доогуур, өнчин гэх мэт суралцагчдын сургалтын төлбөрийг хөнгөлдөг. Ингэхдээ төгсөөд таван жил эх орондоо ажилласны дараа дипломыг нь өгнө гэж гэрээ байгуулдаг.

Одоо Энэ бол 2008-2016 оны хооронд суралцсан иргэдэд хамааралтай. Түүнээс өмнө 26 мянган оюутны 11 тэрбум төгрөгийн гэрээг дүгнэж дипломийг нь олгосон.

Тиймээс тодорхой хэмжээний гэрээний үүргээ биелүүлсэн төгсөгчдийн дипломыг олгох гэхээр 2012 онд батлагдсан хуулийн дагуу журмыг нь шинэчлэх шаардлага үүсч байгаа юм.

Уг журамд зээлийг эргэн төлүүлэх, тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зээлийг хөнгөвчлөх, нас барсан хүмүүсийн зээлийн хүчингүй болгох гэх мэт зүйл, заалтыг тусгаж байгаа юм.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Юуг нь хүндэтгэхий яасан зээлээ тэглэх гээд байгаам зээл Иргэдийн татварийн мөнгөөр улсаа хөгжүүлэх болохоос хэрэглээндээ авсан зээл тэглэд байвал юу үлдэх вээ юу сэтгээд байгаа түшээд вэ сонгуульд гарах гээд үхэн хатан зүтгээд байгаамуу та нар ард түмэн сонгохоо сонгоно ийм байдлаар тартагтай тулсан юм битий хийгээд байлдаа

  2. Иргэн

    Хөгшчүүдийн тэтгэвэрийн хамгийн доод хэмжээг ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр болгож шинэчилж байиаар байнаа.300.0аар хүн яаж амьдрах вэ?

Сэтгэгдэл үлдээх