Мэрайя Кэригийн All I Want For Christmas is You дуу анх удаа чартад тэргүүлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг, Сонирхолтой 1817

Мэрайя Кэригийн All I Want For Christmas is You дуу анх удаа чартад тэргүүлжээ

 

Зул сар, шинэ жилийн баярыг орчин үеийн залуус бид нар алдарт дуучин Мэрайя Кэригийн All I Want For Christmas is You дуугүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Тэгвэл энэ дуу  зохиогдож, олны сонорт хүрснээсээ хойш 25 жилийн дараа анх удаа сонгодог хэлбэрээрээ шилдэг зуун дууны жагсаалтыг тэргүүлсэн байна.

1994 онд зохиогдож байсан сонгодог дуу Billboard-ын шилдэг 100 дууны жагсаалтыг энэ жил тэргүүлэхээсээ өмнө хамгийн дээд амжилт нь жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан явдал юм. Хүн бүрийн сэтгэлд зул сар, шинэ жилийн баярын халуун дулаан уур амьсгал, баяр баясгаланг төрүүлдэг .

Өнгөрсөн жилүүдэд байр нь урагшилсаар энэ жил 2020 оны босгон дээр чартыг тэргүүллээ. Чартад түрүүлснийхээ дараа .

Уг гайхалтай дууны түүхээс хуваалцвал 2003 онд Love Actually уран сайхны кинонд дуулагдаж олны анхаарлыг илүүтэй татаж, танигдсан гэж судлаачид үздэг байна. Мэрайя энэ дуугаа Жастин Бэйбертэй хамтран дуулж шинэчилсэн байдаг. Billboard хүснэгтээс авсан мэдээлэлд All I Want For Christmas дуу 45 сая удаа шууд үзэгдэж, 34 сая удаа радиогоор тоглуулж, 27,000 удаа дижитал хэлбэртэйгээр зарагджээ. Энэ бол ердөө ганцхан долоо хоногийн амжилт юм.

Нэрт дуучин Мэрайя Кэригийн хувьд энэ дуу Billboard чартын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж буй 19 дэх дуу нь ажээ. Уг амжилтаараа дуучин хамгийн олон дуу нь чартад тэргүүлсэн The Beatles хамтлагийн ард хоёрдугаарт бичигдэж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх