Сумо тойм: Хакухо аварга 2 давахад Кюүшюү башёд түрүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Сумо 2734

Сумо тойм: Хакухо аварга 2 давахад Кюүшюү башёд түрүүлнэ

 

Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал ээлжит учраа болох Комүсүби Эндог 11 дэх удаагаа давлаа. Ингэснээр их аварга 11 даваа, нэг унаатай болсноор башёг ганцаараа итгэл түрүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний ард есөн даваа, хоёр унаатай явж байсан Комүсүби Асанояама секиваке Митакеумитэй барилдан ялагдаж гурван унаатай боллоо. Мөн найман даваа гурван унаатай явж байсан маэгаширагийн 10-аас барилдаж буй Шодай мөн маэгаширагийн 15-аас барилдаж буй Дайшомаругаар ээлжит даваагаа авлаа. Ийнхүү их аваргын ард есөн даваа, гурван унаатай хоёр бөх бичигдэж байна. 

Кюүшюү башёг тэргүүлэгчид /2019.11.22/

Их аваргын хувьд Кюүшюү башёд түрүүлэхэд ердөө хоёр даваа хэрэгтэй боллоо. 

1 Сэтгэгдэл

  1. иргэд олон түмэн

    Улс орноосоо уравсан нэг этгээд түрүүлэнэ үү?байна уу? бидэнд ямар хамаа байна

Сэтгэгдэл үлдээх