ВИДЕО: Жадд Трамп долоо дахь тэмцээндээ түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Биллиард 1908

ВИДЕО: Жадд Трамп долоо дахь тэмцээндээ түрүүллээ

 

 

Энэхүү тэмцээн нь 2019/2020 улирлын зургаа дахь чансаа олгох томоохон тэмцээн юм. 2016 оноос зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд түрүү жилийн аварга Жадд Трамп дахин түрүүллээ. Ийнхүү "Northern Ireland Open" тэмцээнд түрүүлснээр дэлхийн аварга Жадд Трампын хувьд энэ улирлын долоо дахь тэмцээндээ түрүүлж буй нь энэ юм. Тэрээр шөвгийн 16 хүртэл БНХАУ-ын тамирчдыг илт илүүрхэн буулган авсаар хагас шигшээ тоглолтод Жонн Хиггинс аваргыг 6:3 харьцаагаар хожлоо.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп нар өөр хоорондоо 36 дахь удаагаа учраа тааран тоглож буй нь энэ бөгөөд Жадд Трамп 13 дахь удаагаа хожлоо. Энэ оны дэлхийн аваргын шигшээ тоглолтод хоорондоо таарснаас хойш гурав дараалан Жадд Трамп домогт аваргыг буулган аваад байна. 

Жадд Трамп улмаар шигшээ тоглолтод Ронни О Сулливан аваргыг 9:7 харьцаагаар хожиж "Northern Ireland Open" тэмцээний хошой аварга боллоо.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх