Армийн спортын их наадамд манай тамирчид медаль хүртэж эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Спорт 2301

Армийн спортын их наадамд манай тамирчид медаль хүртэж эхэллээ

 

 

Цэргийн спортын VII их наадам эхлээд долоо хоногийн дараах байдлаар 28 орны тамирчид 13 спортын төрлөөр медаль хүртээд байна. Үүнд тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын баг тамирчид 43 алт, 16 мөнгө, 13 хүрэл медаль, нийт 72 медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байгаа бол Монголын баг тамирчид одоогоор хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал Монголын баг, тамирчдаас жүдо бөхийн -60кг жинд Э.Ариунболд, -66кг жинд Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртээд байна. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид

Жүдо бөхийн төрөл өнөөдөр /10.22-ны өдөр/ багийн барилдаан зохион байгуулагдаж байна. Гэхдээ энэ удаагийн багийн барилдаан нь холимог баг бус эрэгтэй, эмэгтэй багийн барилдаан тусдаа болох юм. Манай эрэгтэй баг эхний тойрогт Ираны багт 3:1 харьцаатай хожигдож байгаа бол эмэгтэй багийн хувьд Францын багт 3:0 харьцаагаар ялагдаж байна.

Өнөөдөр буудлага, бокс, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -97кг, -125кг, эмэгтэйчүүдийн -50кг, 63кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх