LIVE: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй компани 1-р сургуулийн Үдийн цайг нийлүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм, Видео мэдээ 1512

LIVE: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй компани 1-р сургуулийн Үдийн цайг нийлүүлж байна

 

Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд үдийн цай хөтөлбөрт нийт 1650 хүүхэд хамрагддаг байна. Өмнө нь “Сор Алтай”, "Тайж Алтай"компани тус сургуульд үдийн цай нийлүүлдэг байжээ

Гэвч сурагчдын зүгээс "Үдийн цайны хоол амт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй" хэмээн гомдол гаргасан байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтаас шалгалт хийж, долоон арчдас авахад бүгд сөрөг буюу шаардлага хангаагүй гарчээ. Тиймээс хоёр жил хамтарч ажилласан “Сор Алтай”, "Тайж Алтай" компанийн гэрээг цуцалж, өнгөрсөн хавар дахин тендер зарлажээ. Тендерт “Цэгц гэрэлт” компани шалгарсан байна. Гэвч уг шийдвэрийг өмнөх компани буюу “Сор Алтай” хүлээн зөвшөөрөхгүй, тус сургуультай шүүх дээр маргаантай байгаа аж. Үүнээс үүдээд шинээр тендерт шалгарсан компани Нэгдүгээр сургуульд үдийн цай нийлүүлэх боломжгүй болжээ.

Тиймээс энэ сарын эхээр сургуулийн удирдлага.

Энэ асуудлаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас дараах тайлбарыг өгсөн юм.

-Энэ сарын 2-нд шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн “Бенедакт” ХХК, “ТТ Фүүдс” компанийг шалгуулахаар эцэг, эхчүүд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Уг асуудалд зөрчил үүсгэн хяналт шалгалтын ажил хийгдэж байгаа. .

Хяналт шалгалтын явцад “Бенедакт” ХХК, “ТТ Фүүдс” компанид тус бүр гурван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн дахин Үдийн цай нийлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Үдийн цайнд хяналт тавих ёстой бага ангийн нийгмийн ажилтан, эмч тус бүрийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон. Мөн сургуулийн захиралд хяналт шалгалт тавиагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно. .

-Өнөөдрийн байдлаар Нэгдүгээр сургуулийн сурагчдын Үдийн цайг ямар компани хангаж байгаа вэ?

-. Шүүх, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний асуудлаас болж 1-6 дугаар ангийн хүүхдүүд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан Үдийн цай авах ёстой. Үүнээс болж хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөрчигдөж байгаа. Цаана байгаа хүүхдүүдийн эрх ашгийг ярихгүй, багш нар, хэдэн компанийн асуудал яригдаж байна.

2 Сэтгэгдэл

  1. Baagii

    Udiin tsai gej balai demii zuiliig bushuuhan zogsoomoor ym

  2. Зочин

    Хоерын хооронд ийм юм егснеес огт егеегуй нь дээр. Олон жил болоод л байсан юм яав л гэж. Юм л бол менге санхуу ярьж хэмнэх, аргацаах, юм болгоноос ашиг олох зах зээлийн гэх энэ монгол сэтгэхуйнээсээ салаач. Менге, ашиг олох, сургууль, багш, сурагчид, зорилго!!!

Сэтгэгдэл үлдээх