СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: 1-р сургуулийн багш нар: Үдийн цайнаас болж сурагчид өвдсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн багш нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд тус сургуулийн сурагчид нь Үдийн цай хөтөлбөрөөс хордсон гэх асуудлыг дэлгэн тавьсан юм  

Нэгдүгээр сургуулийн багш Ч.Чагцал:

"ТТ фүүдс" ХХК нь хаяг, шошго нь мэдэгдэхгүй хатсан боов, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй жүүс өгч байна. Үүнээс болж нэг ангийн гурван хүүхэд маань өвдсөн. Гэвч . Мэргэжлийн хяналт дуудаж шалгаж өгөх хүсэлт тавьсан ч н.Отгонбор гэдэг байцаагч үдийн цайнд өгч байгаа бүтээгдэхүүнийг шалгах бус хүүхэд өвдсөн нь үнэн үү гэдгийг мөрдөөд явж байна" гэлээ.

Ч.Энхнасан 1-р сургуулийн багш:

"10 сарын 1-нд Үдийн цай тарааж эхэлсэн. 10 сарын 2-ны өглөө хоёр эцэг эх хүүхэд нь өвдсөн, бөөлжөөд хичээлдээ явж чадахгүй байгаа талаар ярьсан. Өдөр дахиад нэг аав ярьсан. Мөн л хүүхэд нь ямар нэгэн зүйлээс хордсон бололтой бөөлжөөд, гүйлгээд байгаа талаар хэлсэн. Ингээд би захиралдаа хэлсэн. Тэгээд .

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн УЗ-ийн гишүүн Д.Мөнхбаатар:

"Багш нарын үйлдвэрчний эвлэлээс 1-р сургуулийн асуудлаар Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаад шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулсан ч ажлын хэсэгт орсон арван хүний тав нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Бүгд хамран сургах тойргийн бус хүүхэд шахсан. Мөн 1-р сургуулийн захирлын түр орлон гүйэтгэгч Д.Цогзолмаа хүүхдүүдээс хууль бусаар мөнгө хурааж багш нарын баярт зарцуулсан. Энэ асуудалтай бид тэмцэх болно" гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.