СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

🔴LIVE: Ж.Энхбаяр: ЖДҮ-ийн асуудал маань арван жилийн өмнө цэгцрээд дууссан

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр:

-МАН намын дотоод ардчиллаа хангаад УИХ-д сонгох, сонгогдох боломжийг гишүүддээ нээсэн. Үүний дагуу дотоод сунгаа хоёр сар гаруй хугацаанд улс орны хэмжээнд явагдаад дууслаа. Намаараа дамжаад бүх гишүүдээсээ урьдчилсан санал хураалт рейтинг тогтоолоо. Мөн улс орны хэмжээний судалгаанууд бас хийгдсэн. Одоо үүнийгээ баталгаажуулаад намын Удирдах зөвлөл хуралдаад, бага хурлаар асуудлаа оруулна.

Би төвийн бүс буюу 5-р тойрогт Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн бүсэд өрсөлдөх хүсэлтээ өгсөн. Өөрийн хийж ирсэн ажил, цаашид хийх намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгасан гол гол заалтыг хэрэгжүүлэхэд төвийн бүс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Монголын хүн амын дийлэнх буюу 2 сая хүн ам энэ бүсэд оршдог. Давуу тал ихтэй төвийн бүс өөрөө монгол улсын хөгжлийн төв болж байна. Улс орны ирээдүйн хувь заяа эндээс шалтгаална. Зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Намаас та энэ бүсэд өөрийгөө танилцуулаад ажилла гэж санал тавьсны дагуу ажиллаад ирлээ. Судалгааны дүнгүүд эцэслээд гарсан байхаа гэж бодож байна.

Миний бие УИХ-д гурван удаа сонгогдож, 12 жил ажилласан. Ингэхдээ ҮАБ, батлан хамгаалах салбар, гадаад бодлого дээр мэргэшин ажиллаж маш том багц хуулиудыг шинэчилж дууссан байсан. Тэр үедээ баталсан хуулийн хэрэгжилт дээр ажиллах санал байсан. Тэгээд ерөнхийлөгчтэй хамт үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга буюу тусгай албадын үйл ажиллагааг сайжруулах, баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэх чиглэлээр ажиллалаа. Одоо дахин УИХ-д орж, эрхзүйн орчныг боловсронгуй болгох УИХ-д ажиллах шаардлага байна гэж намаас үзсэн тул улс төрийн өрсөлдөөнд орж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.