Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна. Завхан аймгийн засаг дарга Д.Батсайханы байр суурийг сонслоо.
Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан:
-Нийгэмд танигдсан зөв хүмүүсээ дэвшүүлж байгаа байх гэж найдаж байна. Манай нам дээр сонгон шалгаруулах хороо байгуулагдсан. Сонгон шалгаруулах хороонд бол нэр дэвших хүсэлтээ үндэсний бодлогын хороонд нэр дэвших хүсэлтэй хорооны гишүүд хуульд заасан шаардлагыг хангасан материалуудаа бүрдүүлж өгсөн.
Би тойрогтоо дэвшинэ. Завхан, Увс, Ховд, Говь-Алтай дөрвөн аймагт хоёрдугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн.
Жагсаалтад нэр цэвэр хүмүүс жагсах ёстой гэж бодож байна. Жагсаал гэдэг нийгэмд үзүүлж байгаа толь юм. Толь тунгалаг байвал бидний амжилт урагшаа явна гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.