ВИДЕО: Хонконгийн жагсагчид нисэх буудлын үйл ажиллагаанд саад учруулав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Дэлхий дахинд 1373

ВИДЕО: Хонконгийн жагсагчид нисэх буудлын үйл ажиллагаанд саад учруулав

 

Ардчиллыг шаардсан иргэдийн жагсаал хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж өнгөрсөн баасан гарагт гол удирдагчдыг баривчлан саатуулсан боловч амралтын өдрүүдэд жагсагчдын тэмцэл намжсангүй.

Нисэх буудлыг чиглэсэн галт тэрэг зогссоноор терминал руу зорчигчид явган алхсан байна. Ихэнх нислэгүүд хэвийн явагдсан ч зарим нь хойшлогджээ. Хар өнгийн хувцсаар жигдэрсэн босогчид нисэх буудлын терминал руу орохыг оролдсон ч хэв журам сахиулах цагдаа нар хориг тавьсан байна.

 

 

Бээжин дэх эрх баригчид Хонконгийн удирдагчдыг сонгох чөлөөт сонгуульд хориг тавьснаас хойш таван жил өнгөрснийг тэмдэглэснээрээ энэ удаагийн жагсаал онцлог болсон байна. Жагсаал гурван сарын турш үргэлжилж байгаа ч нөхцөл байдал намжих шинж ажиглагдахгүй байна гэж ажиглагчид үзжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх