Монголын таеквондочид дэлхийн дэвжээнээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Таеквондо 3263

Монголын таеквондочид дэлхийн дэвжээнээ

 

Монголын таеквондогийн тамирчид долоо болон наймдугаар сард олон улсын тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхээр оролцоно. 

Тодруулбал энэ сард БНСУ-ын цуврал таван тэмцээнд Арслан, Олимп, Нэгэн бүл, Налайх дүүргийн Соёмбо, Нүүдэлчин, Торнадо кик, Ривер, Харцага, Тулга клубуудын бага нас, өсвөр үеийн нийт 60 гаруй тамирчин оролцох юм. Мөн түүнчлэн энэ сард Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Пара-Таеквондогийн шигшээ баг, өсвөрийн шигшээ багийн багийн 10 тамирчин оролцох бол Итали улсын Наполи хотноо зохион байгуулагдах Оюутны Универсиад их наадамд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор эх орноосоо өнөөдөр мордлоо. 

Харин наймдугаар сард Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцоно. 

Тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулж төрийн дууллаа эгшиглүүлэхийг нийт баг тамирчдадаа хүсэн ерөөе.

Таеквондогийн спортыг дэмжигч манай www.livetv.mn/sport сайт монгол тамирчдынхаа амжилтын мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэхээс гадна олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулан хүргэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.  

2 Сэтгэгдэл

  1. Monh orgil

    Mash goy sda min

  2. Monh orgil

    Mash goy sda min

Сэтгэгдэл үлдээх