Ж.Батзандан: Л.Болд гишүүн Б.Хурцаас уучлал гуйхгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Улс төр, Халуун сэдэв 2043

Ж.Батзандан: Л.Болд гишүүн Б.Хурцаас уучлал гуйхгүй

 

УИХ-ын гишүүн Л.Болдыг Б.Хурцаас уучлал гуйхыг Улсын дээд шүүхээс даалгасан. Тэгвэл Л.Болд гишүүн уучлал гуйхгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн юм.  

Тэрээр,

Шударга иргэдийн нэгдсэн нам байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдыг Б.Хурцаас уучлал гуйлаа гэдэг худал мэдээлэл хэвлэлээр гарсан. Л.Болд гишүүн маань яг одоо Швейцарьт ажлаар явж байгаа. Би утсаар холбогдлоо.

Өөрөөр хэлбэл, Л.Болд гишүүн Б.Хурцыг Т.Чимгээ, Г.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж хэлснийхээ төлөө Дээд шүүхээс “Б.Хурц эрүдэн шүүгээгүй. Л.Болд гүтгэсэн байна. Тийм учраас Б.Хурцаас уучлал гуйх ёстой” гэдэг шийдвэрийг гаргасан байгаа. гэж бид харж байна.

Тиймээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаашаа Л.Болд гишүүн Дээд шүүхийн дараагийн шат руу хандана гэсэн байр суурьтай байгааг дуулгая гэсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх