АНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Дэлхий дахинд 4942

АНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ

 

АНУ-ын Жеоржиа мужийн Камминг хотод энэ сарын 6-ны өдөр хийсэн цочирдом бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.

Уг бичлэгийг олон нийтэд хүргэхдээ хотын цагдаагийн газраас нярайг хаясан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэжээ. Мөн хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтээс авна гэж найдсан тул бяцхан нярайн бичлэгийг олон нийтийн сувгаар цацсан болохыг тайлбарлажээ.

Бичлэгээс харахад шар өнгийн хогийн гялгар уутыг нээхэд дотор нь хүйгээрээ ороосон дөнгөж төрсөн нярай уйлсаар байгаа юм. Эсэн мэнд торниж буй бяцхан охиныг Индиа хэмээн нэрлэжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Mongol emegteigees tursun baih vii deeeeee

Сэтгэгдэл үлдээх