3x3 сагсанбөмбөг ДАШТ-2019: Монголын багийн дараалсан ялалтууд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Сагс 4242

3x3 сагсанбөмбөг ДАШТ-2019: Монголын багийн дараалсан ялалтууд

 

Энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг оролцож байгаа ба манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож байгаа юм. Манай www.livetv.mn/sport сайт ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна Монголын багуудын тоглолтын бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлалынхаа дагуу өчигдрийн тоглолтуудын бичлэгийг толилуулж байна. 

Өчигдөр манай багууд хэсгийн эхний тоглолтуудаа хийсэн ба дараах үр дүнг үзүүллээ. 

    • ОХУ 12:14 Монгол /эрэгтэй/

    • Иран 19:18 Монгол /эмэгтэй/

    • Румын 22:4 Монгол /эмэгтэй/

    • Монгол 20:17 Эстони /эрэгтэй/

Эрэгтэйчүүдийн шигшээ баг маань хоёр дараалсан ялалтын дараа В хэсгээ тэргүүлж эхэлсэн бол эмэгтэйчүүд маань хоёр хожигдоод байна. 

Манай багууд өнөөдөр өнжөөд маргааш /2019.06.20/ дараах тоглолтуудыг хийх хуваарьтай байна. /Улаанбаатарын цагаар/

| Эрэгтэй
16:20 🇲🇳 - 🇵🇷 Пуэрто-Рико
19:50 🇲🇳 - 🇺🇦 Украин

| Эмэгтэй
16:20 🇲🇳 - 🇵🇷 Пуэрто-Рико
19:50 🇲🇳 - 🇺🇦 Украин

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх