ВИДЕО: 10 настай охин эр зоригийн хаданд авирчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 2446

ВИДЕО: 10 настай охин эр зоригийн хаданд авирчээ

 

Калифорнийн алдарт Иосемити цэцэрлэгт хүрээлэнгийн Эль Капитан хаданд 10 настай охин авирчээ. Эгц шулуун тогтоцтой дахин давтагдашгүй өвөрмөц бүтэцтэй хаданд насанд хүрсэн мэргэжлийн уулчид ч авирах амаргүй байдаг боловч бяцхан охин эр зориг гаргаж зорьсондоо хүрч чадсан байна.

Охин энэ сарын 12-ны өдөр хадан дээр авирсан гэж цахим сүлжээнд нийтэлжээ.

 

 

Түүнд аав нь найзын хамт тусалж, авирах олс техник бэлдэж, эцэст нь оргилд хүртэл Иосемити хөндийд тав хоносон байна. Шнайтер охины ярьснаар хаданд алхам алхмаар авирч бага багаар урагшилсаар байжээ.

 

 

Иосемити нь тэдний гэр бүлийн хувьд чухал ач холбогдолтой, онцгой дурсамжтай газар гэжээ. Учир нь Шнайтерын аав олон жилийн өмнө уг цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаад охины ээжтэй танилцаж дурлалцаж байсан гэнэ.

 

 

Энэ тухай охины аав Майк цахим хуудсандаа нийтлэхэд олон мянган хүн баяр хүргэж тэдний гэр бүлийн амжилтыг хуваалцжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх