Л.Эрдэнэсайхан: Монгол ахан дүүс минь Э.Энэрэл охинд минь амьдрал хайрлаач

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2663

Л.Эрдэнэсайхан: Монгол ахан дүүс минь Э.Энэрэл охинд минь амьдрал хайрлаач

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Эрдэнэсайханы охин Э.Энэрэл төрөлхийн зүрхний венийн судасны буруу холболт оноштой нь тогтоогдож Монголынхоо сайхан сэтгэлтэй ард иргэдийн хандив тусламжтайгаар 80 сая төгрөгийн үнэтэй гурван удаагийн хагалгааг БНХАУ-д хийлгэжээ.

Ердөө ганцхан сарын амьдрах хугацаатай хэмээн оношлогдож байсан Э.Энэрэл охины хагалгаа амжилттай болсон хэдий ч хагалгааны явцад цээжний хөндийд цус алдаж,хагалгаа хүндрэн нийт 3 хагалгаа хийгдэн төлөвлөөгүй эмчилгээний зардал гарч дахин 25 сая төгрөгийг яаралтай төлөх шаардлагатай болжээ. Харийн улсад хүүхдээ эмчлүүлэхээр тэмцэж яваа  Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Эрдэнэсайхан  Монгол ахан дүүс, та бүхнээсээ охинд минь амьдрал хайрлаач хэмээн дахин гуйж байна гэсэн захиаг манай телевизэд ирүүллээ. 

Уг захидалд

“Нэг сар арван долоохон хоногтой амьдралын хатуу, зөөлнийг ч мэдэхгүй жоохон үр минь гурван том хагалгааг та бүхнийхээ итгэл сэтгэлийн хүчээр мөн эх орон, элгэн садан, өвөө эмээтэйгээ эргээд уулзахын тулд тэмцэн амжилттай давж сэхээний тасагт эмчилгээг үргэлжлүүлж байсан ч эмчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа учир хяналтын тасаг руу шилжүүлж бүр цаашлаад эмнэлэгээс гаргах тухай өнөөдөр дуулгалаа.

 

Элэг нэгт монгол ахан дүүс минь Миний бяцхан охинд амьдрал хайрлаач. Та бүхэндээ ямар их баярлаж байгаа ч хэлж чадалгүй дахин тусламж гуйж байгаад уучлаарай гэсэн байв.

 

Хандивын данс: 5721388258 /Аав Л.Эрдэнэсайханы Хаан банкны данс/
Холбоо барих утас: 99043297, 94043297

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх