Хоккей ДАШТ-2019: Финландчууд гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хоккей 3644

Хоккей ДАШТ-2019: Финландчууд гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

 

Тоглолт бүр маш ширүүхэн өрнөсөн ба энэ жилийн дэлхийн аварга багаар магадгүй хэний ч таамаглаагүй Финландчууд тодорлоо. Энэ жилийн ДАШТ-д оролцсон Финландын шигшээ багийн бүрэлдэхүүн тийм ч сайн байгаагүй бөгөөд дан шинэ залуучуудаас бүрдсэн байсан юм. Гэвч дэлхийн аваргын хамгийн эхний тоглолтоосоо эхлээд тэд шуугиан тарьж эхэлсэн байдаг. ДАШТ-ний хамгийн эхний тоглолт 26 удаагийн дэлхийн аварга Канад болон хоёр удаагийн дэлхийн аварга Финландын тоглолтоор эхэлж Финландчууд 3:1 харьцаагаар Канадчуудыг хожсон. Сүүлийн үед таарах бүрийдээ хожигдол амсч байсан Финландчуудын хувьд энэхүү хожил нь тэднийг дэлхийн аварга болоход сэтгэл зүйн том түлхэц болсон биз. 

Хэсгээсээ хоёроор гарч дараах хүчирхэг багуудыг буулган авсаар Финландчууд гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

  • Шөвгийн наймд: Финланд 5:4 Швед
  • Хагас шигшээд: Финланд 1:0 ОХУ
  • Шигшээ тоглолтод: Финланд 3:1 Канад

Ийнхүү Финландын шигшээ баг 2011 онд Словак улсын Братислава хотноо дэлхийн аварга болсноосоо хойш 8 жилийн дараа мөн хотдоо дахин дэлхийн аварга боллоо. 2011 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтод Шведийн шигшээ багтай учраа тааран тоглож 6:1 харьцаагаар илт илүүрхэн дэлхийн аварга болж байсан түүхтэй. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх